Залуу эхнэртэй эрчүүд үеийнхнээсээ урт насалдаг тухай Немецийн эрдэмтэд тогтоожээ.
Судалгаагаар сэтгэл санааны стрессгүй байдал мөн байнгын идэвхитэй залуу эмэгтэйн с ексийн харьцаа эрчүүдийг залуужуулах “алтан түлхүүр” болдог аж.
Тэгвэл уг судалгааг батлах гэсэн мэт эрчүүд олны танил ч бай, үгүй ч бай эхнэрээ “залуужуулах” нь энүүхэнд. Олны танил эрчүүдээс хэн хэн залуу эхнэртэйг онцлоё.
МУГЖ жүжигчин Г.Золбоот

“Халууха н” гэдэг ойлголт зөвхөн бүсгүйчүүдэд хамаатай ойлголт бус гэдгийг барин тавин нотолсон хүн бол МУГЖ Г.Золбоот. Түүний амьдрал, урлагтай холбогдсон он жилүүд тэр чигээрээ халуухан гэж мэд. Анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байснаас авахуулаад бүсгүйчүүд одоо ч түүнийг зүрх шархлуулам сайхан эр хэмээн шүүрс алддаг.
Анхны эхнэр Н.Мөнхтуяагаа хилийн чанадад мэргэжил дээшлүүлэхээр одсны дараагаар дахин залуу эхнэр авч, хэнз үрийн зулай үнэрлэсэн
МУГЖ дуучин С.Ганзориг
Ардын дуу шиг амраг”, “Алтан намар” зэрэг олон сайхан дуугаараа та бидний хүндлэлийг хүлээсэн МУГЖ С.Ганзориг. Дуучин С.Ганзоригийн хувьд монголын эрэгтэй дуучдаас хамгийн нарийн хоолойтой гэдгээрээ онцлогтой.
Говь-Алтай аймгаас гаралтай гэгддэг эрхэм дуучин хэдэн жилийн өмнө А.Сүхбат аваргын ойрын садан, өөрөөсөө хэдэн насаар дүү бүсгүйтэй дэр нэгтгэсэн.
Түүний залуу эхнэр Б.Оюунгэрэл эрхэм дуучинд гурван ихэр хүүхэд төрүүлж өгсөн билээ.
Асашёорюү Д.Дагвадорж

Асашёорюү Д.Дагвадоржийн залуу гэргийг М.Отгонцэцэг гэдэг. Тэд 2018 оны үндэсний их баяр наадмаар хамтдаа наадамлаж, харилцаагаа ил болгож байсан. Тэд дундаасаа нэг охинтой. Асашёорюү Дагвадорж 1980 оны есдүгээр сарын 27-нд төрсөл бол эхнэр нь 1994 онд төржээ. М.Отгонцэцэг загвар өмсөгч, мисс Т.Туяамаатай дотно найз, нэг үе хамтдаа загвар өмсөж явсан билээ.
Аваргын гэргий нэгэн үе “Urban” брэндийн загвар өмсөгчөөр ажиллаж байжээ.
МУГЖ Ч.Бат-Эрдэнийн гуравдахь эхнэр

Төмөр уйлуулдаг хүү гэгдэн нийтийн дууны ертөнцөд жин дарсан МУГЖ Ч.Бат-Эрдэнэ өдгөө эх орондоо иржээ. Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алс холын Европт ажиллаж амьдарч байсан юм. Тэрээр ирсэн даруйдаа менежерийн ажлаа хүлээн авсан гэж байгаа.
Бас болоогүй олноос нууцласан эхнэр хүүхдүүдээ ил гаргасан Ээнээ залуу эхнэр авсангүй. Үе тэнгийн бүсгүйг гуравдахь эхнэрээрээ сонгож хэд хэдэн хүүхэдтэй болсон.
Анхны эхнэр хүүхдүүдээ мартаж, нийтийн дуучин асан Э.Оюумаатай романслаж байсан тэрбээр нэг л өдөр хамтын амьдралдаа цэг тавьж дуучин бүсгүйг “Миний буруу товчилсон товч” гэж хэлсэн нь өдгөө салалтын супер ишлэл болон үлджээ.
АЖ “Чингисхаан”-ны Жаргалсайхан
Урлагийн гавьяат зүтгэлтний хүү их урлагт санамсаргүй хөл тавьж, санаанд оромгүй амжилт гаргаж, ард түмний хайртай дуучин болсон нь Д.Жаргалсайхан гавьяат.
Монголын рок попын амьд домог болсон “Чингис хаан” хамтлагийн ахлагч тэрээр нууц ноёнтон гэдгээрээ алдартай. Хувьдаа алтны уурхайтай гэгддэг хөрөнгөлөг дуучин 3 удаа гэрлэсэн манай цөөхөн олны танил эрхмүүдийн нэг. Түүний анхны гэргий Туул хэмээх бүсгүй. Ууган хүү, “Сүнс”-ийн Ж.Замилангийнх нь ээж энэ бүсгүй буржгар Жагаа ноёнтонтой ёстой залуу халуун насны гэнэн хайр дурлалаар учирч, амьдрал хувь заяагаа холбож явсан гэдэг.
Яльгүй зүйлээс болж хосууд 2 тийш болсон бөгөөд үүний дараа гавьяат дуучин эрхэм Туяа хэмээх бүсгүйтэй амьдралаа холбов. Эрдэнэт нутгаас гаралтай энэ бүсгүй Д.Жаргалсайхан ноёнтонд Тэнгэр хэмээх хүү төрүүлж өгсөн боловч хосууд мөн л хоёр тийш болсон нь Туяа бүсгүйн буруу байсан гэдэг.
Ийн 2 гэрлээд бүтэлгүйтсэн рок попын амьд домог маань сүүлд Мөнхзул хэмээх ёстой зурсан зураг шиг үзэсгэлэн төгс, нас залуу, боловсон бүсгүйтэй учирч, нэг насны жаргалтай амьдралтайгаа золгож, хөөрхөн, хүү охин хоёртой болсон билээ. Бага эхнэр нь “Зоос” банкинд теллер хийж байхад нь танилцаж, сэтгэл алдарсан Жагаа гавьяат залуу гэргийгээ өөрийнх болгож авах гэж бүсгүйн эцэг, эхийн эсэргүүцэлтэй нэлээн нүүр тулж байж, цаана нь гарсан гэдэг.
“МАК”-ын хунтайж Н.Номтойбаяр

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр эхнэрүүд гэхээсээ илүү холбогдож явсан эмэгтэйчүүдийнхээ тоогоор толгой цохидог. Н.Номтойбаярын албан ёсны эхнэрийг Мандухай гэдэг. Тэд 2012 онд хуримлаж байв. “Хар хорин” захын боссын хүү Цэгцбаатарын эхнэр явсан гэх Мандухай өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын ууган хүү Жавхлантай амьдарч байгаа гэх. Н.Номтойбаяр Мандухайтай суухаас өмнө Пүрэвдулам, Ариунцэцэг нартай нэг гэрт орж байсан түүх бий. Мандухай бүсгүй Н.Номтойбаярт ихэр охид төрүүлж өгсөн ч, тэрээр охидоо нялх байхад нь “Киви” хамтлагийн дуучин Агийтай хөтлөлцөн гүйснээр амьдралдаа цэг тавьсан.
Агийг “МАК”-ын гэр бүл хүлээн зөвшөөрөөгүй тул дөрвөн жил амрагласны эцэст нэг л өдөр Н.Номтойбаяр хаясан. Тэрээр өөрөөсөөс даруй 10 гаруй насаар дүү, том хүүгээсээ хоёрхон насны эгч бүсгүйтэй ханилсан нь бага эхнэр Э.Номин.
Найруулагч Б.Тамиртай үерхэж байгаагаа зарлаж байсан загвар өмсөгч Э.Номинг Н.Номтойбаяртай гэрээгээр гэрлэсэн гэх яриа байдаг.
Жүжигчин, найруулагч Мөөжиг

Сүүлийн үед хийсэн киногоороо олны талархалыг хүлээж буй жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ мөн л залуу эхнэртэй. Урлагийнханас соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээсээ татгалзсан цор ганц уран бүтээлч гэгддэг тэрээр анхны эхнэрээсээ хүүгээ таван настай байхад нь са лжээ. Түүнээс хойш 7-8 жил гоонь эрийн амьдралаар амьдарсан тэрээр өөрөөсөө даруй 10 гаруй насаар дүү бүсгүйг эхнэрээ болгож, цайгаа чануулах болсон гэнэ лээ. Мэдээж анхны амьдралаасаа төрсөн хүүгээ дүүтэй болгосон.
Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар

60 гарсан насандаа гоо сайхны хагалгаанд орж даруй 25 насаар залуужсан Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар мөн л залуу эхнэртэй. Анхны эхнэрээсээ 2000-аад оны дундуур салсан тэрээр хоёрдахь амьдралаа зохиосон, өөрөөсөө 14 насаар дүү залуу эхнэртэй юм. Тэрээр ярилцлагадаа сэтгүүлчийн асуусан асуултанд ингэж хариулсан байна.

Ц.Төмөрбаатар “Монголчууд өөрөөсөө бусдыг их муухайгаар ярьдаг. Би тэрэнд нь их эмзэглэдэг юм. Гэхдээ бас өөрийгөө эр хүн юм байна гэж бахархах сэтгэл төрдөг. Залуу гэргий авч чадаагүй бол хохь нь тэр. Үеийнхээ хөгшинтэйгээ л явж байна биз.
Миний эхнэр бол үнэхээр дайчин хүүхэн. Өнөөдөр би тэр хүнийг биш харин тэр намайг авч яваа. Надаас 14 дүү эмэгтэй. Тэгж ярьвал миний аав ээж хоёр 24 насны зөрөөтэй. Өнөөдөр Монгол уламжлал гэдгийг залуучууд бодох хэрэгтэй. Намайг залуу эхнэртэй гэж гоочилж байхын оронд өөрийгөө бодох ёстой. Эмэгтэй хүн гэдэг хөгширөлт илүү явагддаг. Өнөөдөр би 70-тай байхад миний эхнэр надаас 14 дүү гэхэд яг л ойролцоо харагдана. Яагаад 20 насны зөрөөгөөр бага залуу хатан авдаг байсан юм бэ гэдгийг бас бодож үзэх л ёстой. Зарим нь эгчмэд хүүхэнтэй сайхан л амьдардаг л даа. Тэгэхдээ залуу эхнэр авчихаад тэрэндээ толгойгоо мэдүүлж амьдрах юм бол хохь нь тэр. Энэ салчих вий гомдчих вий гээд гүйгээд байх шиг тэнэг юм байхгүй.
Тэрний оронд эхнэрээ зөвөөр удирдаад явбал тэр хүн залхуу ч бай дайчин ч бай хөтлөгдөөд л явна. Тийм болохоор энд надад нэг их сэтгэл эмзэглээд байх юм алга” хэмээн ярьж байсан удаатай.

