Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул, дуучин А.Хишигдалай болон түүний нөхөр, жүжигчин О.Мөнхдалай нар БНСУ-д үйлдвэрлэсэн, 350 сая төгрөгийн өртөг бүхий бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд хандивлажээ.
Хосууд хамтын амьдралаа эхлүүлээд хэдэн жилийг үдэж байгаа бөгөөд дундаасаа нэг хүүтэй. Тэд хувийн амьдралаа олон нийтээс төдийлөн дэлгэдэггүй, гэр бүлээ нууцхан авч явдаг.Жүжигчин О.Мөнхдалай нь өмнөх амьдралаасаа салсны дараа дуучин А.Хишигдалайтай гэр бүл болж, өдгөө аз жаргалтай амьдарч байна. Энэ удаагийн 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашины хандив нь тэдний хамтдаа хийж буй томоохон сайн үйлсийн нэг болж байна.
