МАК группын Ерөнхийлөгч Н.Цэлмүүнийг танихгүй хүн ховор.
Өдгөө 40 насны босго алхаж яваа тэрээр сүүлийн хэдэн жил хоёр бага хүүхдээ асрахын хажуугаар бизнесээ эрхэлж буй.
Кувэйтын аманд өөрийн эдлэн газартаа амьдардаг тэрээр нийслэлийн утааны зургийг цахим хуудаснаа нийтэлж “гамшиг юмаа” хэмээн сэтгэл гутралаа илэрхийлэв.
Тэрбумаар тоологдох удам дамжсан хөрөнгөтэй бүсгүйн хувьд аль болох нийслэл хотоос зайдуу амьдарч, холхон байхыг эрмэлзэх болсон гэлтэй.