Өдөрт нэг пүүз өмсдөг гэдгээрээ алдартай “пүүзний магнат” Б.Оргил хүү цахим ертөнцөд хүүхэд залуусын дунд алдартай.
Тэрээр “Хэдийнбэ” контентод орохдоо 10 сая төгрөгөөр хувцасласнаа зарлаж, олны хэл аманд багагүй өртөж байсан юм.
Б.Оргил хүүгийн хобби нь пүүз цуглуулах. Тэрээр гучин сая орчим төгрөгийн үнэ бүхий 200 гаруй пүүзний цуглуулгатай гэдгээрээ алдартай түүний үнэн төрх ил гарчээ.
Түүний үе тэнгийнхээ даруу төлөв, сул дорой хүүхдийг дээpэлxэж буй бичлэг сошиалд цацагдсан байна.
Өөрийгөө “алтан баасаар баадаг” хэмээн онгирдог 13 настай Б.Оргил айлын ганц хүү бөгөөд өнгөрсөн шинэ жилээр гацуураа доллараар чимж олны анхаарлыг татаж байсан.
“Пүүзний магнет” хочоо “онгироо, сагсуу” алдраар сольж яваа Б.Оргил хүүгийн аавыг хэн болохыг маш олон хүмүүс сонирхдог.
Тэрээр улс төртэй холбоотой эрхэм байх магадлалтай гэж хүмүүс харддаг ч тийм биш юм. Түүний аав хүүгийнхээ сонирхол хоббиг дэмжиж чаддаг энгийн нэгэн бизнесмэн залуу байдаг гэж өмөөрөх хүн ч бишгүй олон.


