Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын 2016 оны захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах арга хэмжээ авахыг тусгажээ. Мөн төв цэвэрлэх байгууламжийн урд 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг 25 ажил…
Зохиогч: cool
Нийслэлийн 2018 оны бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас дараах зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн Засаг дарга 2018–2019 оны хичээлийн жилд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ амлаж байсан. Энэ хүрээнд ЕБС, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлууд ямар шатандаа явж байна вэ? -Нийслэлийн Засаг дарга ажлаа авсан даруйдаа сургуулийн өмнөх болон ЕБС-ийн хүртээмж, чанарын асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор 2017 оноос эхлэн сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажилд нийслэлээс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллах чиглэлийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт өгсөн. Нийслэлд 2017-2018 онд 17.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 10 сургууль, цэцэрлэгийн…
“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 2018 оны тавдугаар сарын 19–ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамарна. “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдарын болон оюун…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хөх хотод ажлын айлчлал хийх хугацаандаа ӨМӨЗО-ны дэд дарга, Засгийн газрын намын бүлгийн гишүүн Ай Лихуатай уулзалт хийсэн. Хөх хотод хийсэн уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. ӨМӨЗО-ны дэд дарга, Засгийн газрын намын бүлгийн гишүүн нь БНХАУ-даа нөлөө бүхий улстөрч эмэгтэй. Тэрбээр ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ү-дан багшийн их сургуулийн багшаас өгсүүлээд Засгийн газрын намын бүлгийн гишүүн, дэд дарга хүртлээ дэвшсэн. ӨМӨЗО-ны Радио, телевизийн захирал, Хэвлэл, кино, телевизийн дарга, Ү-хай хотын намын дэд дарга, хотын даргаар ажиллаж байсан түүхтэй. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг…
Нийслэлийн Засаг даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн А/363 дугаар захирамжийн дагуу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлыг Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр удирдан явуулсан бөгөөд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн Нийслэлийн Засаг даргын захирамж, нэгдсэн ажлын төлөвлөгөө, хурлын хуваарь зэргийг танилцуулж, ажлын хэсгийн гишүүд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үеэр төлөвлөж буй ажлуудаа мөн хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын зориулалтаар барилга барих газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн хотын дарга өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Аяны хүрээнд орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхийг тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх замаар эзэнгүйдэж, эвдэгдэж, сүйтгэгдэх эрcдэлээс хамгаалах, тухайн нийтийн эдэлбэрийн газарт зөвхөн оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжууд барьж, дахин төлөвлөлт хийн, тохижуулах боломж бүрдэх юм байна.…
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг өөрчлөн зохион байгуулах, шинээр хоёр дүүрэг бий болгох ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга болон холбогдох албаныхан ажлын хэсэгт багтаж байгаа аж. Хүн амын тоо нь 350 мянгад хүрсэн тус хоёр дүүргийн иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээ нь хүрч чадахгүй, шийдвэрлэх олон асуудал хуримтлагдсаар байгаа тул ийнхүү хотын баруун, зүүн хоёр дүүргийг хуваах ажлын хэсэг байгуулах захирамжийг хотын дарга гаргасан. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, захын дүүргүүдийг хөгжүүлэхийн тулд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах хэрэгтэй гэж холбогдох албаныхан үзэж байгаа…
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нарын албаны төлөөллүүд оролцлоо. Эхний ээлжинд Тээврийн Хэрэгслийн татвар болон, Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна. Та тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлсөн бол баримтаа уг төлбөрийн машинаас аваад ашиглах бүрэн боломжтой. Энэхүү баримт нь QR кодтой…
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Өнөөдөр 38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн “ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийн нээлт болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. Мөн “ЖиСиАй капитал”, Монголын донорын холбоо зэрэг төрийн бус байгууллагынхан хүрэлцэн ирсэн юм. “Сар…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон БНСУ-ын элчин сайдын яамдын төлөөлөгч нар байлцлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Монгол улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаатай билээ. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа. Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй гаруй хотуудтай Ах дүүгийн болон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын Сөүл хоттой анх 1995 онд ах дүү хотуудын найрамдалт харилцаа тогтоосон. Нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг…
