Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Гурван өдөрт хоёр хотод хийсэн ажил хэрэгч уулзалт
Фото

Гурван өдөрт хоёр хотод хийсэн ажил хэрэгч уулзалт

coolBy cool05/04/2018Updated:12/09/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд    Хөх хотод ажлын айлчлал хийх хугацаандаа ӨМӨЗО-ны дэд дарга, Засгийн газрын намын бүлгийн гишүүн Ай Лихуатай уулзалт хийсэн.  Хөх хотод хийсэн уулзалтын үеэр  хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх,  шинэ салбарт  хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

ӨМӨЗО-ны дэд дарга,  Засгийн газрын намын бүлгийн гишүүн нь  БНХАУ-даа нөлөө бүхий улстөрч эмэгтэй.  Тэрбээр   ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ү-дан багшийн их сургуулийн багшаас өгсүүлээд  Засгийн газрын намын бүлгийн гишүүн, дэд дарга хүртлээ дэвшсэн. ӨМӨЗО-ны  Радио, телевизийн захирал,  Хэвлэл, кино, телевизийн дарга, Ү-хай хотын  намын дэд дарга, хотын даргаар ажиллаж байсан  түүхтэй.

Уулзалтын эхэнд  Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд хэлэхдээ  “Улаанбаатар хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн  Хөх хотод хийсэн  айлчлал өндөрлөөд удаагүй байхад  ӨМӨЗО-ны  дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж,  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  талаар ярилцсан ажлуудаа батжуулж байгаад талархаж байна.  Энэ оны долоодугаар сарын  6-8-ны хооронд  Улаанбаатар хотноо “Мөнх тэнгэр”  сэдвийн дор  Монгол туургатны соёл, урлагийн  их наадмыг зохион байгуулна.  Энэ наадамд ӨМӨЗО-ны соёл, урлагийн байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцуулахыг хүсч байна.

Түүнчлэн Хөх хотын нэрэмжит ногоон байгууламж бүхий гудамж байгуулахад онцгойлон анхаарч  ажиллах,    аялал жуулчлалын салбарт  ч ахиц гаргахын төлөө  хоёр тал үр дүнтэй ажиллаж чадна гэж бодож байна.   Хүй долоон худагт байрлах “Монгол наадам цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах саналтай байна” гэлээ.

ӨМӨЗО-ны дэд дарга  Ай Лихуа “Найрсаг сайхан угтаж авсан Улаанбаатар хотын дарга танд талархлаа.   Гурав хоногийн дотор та бид  Хөх хот, Улаанбаатар хотод харилцан  хоёр удаагийн ажил хэрэгч уулзалт амжилттай  хийж байна.  Энэ удаагийн айлчлалдаа  Баяннуур хотын дэд дарга  Гуо Ган,  ӨМӨЗО -ны аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жэн Ипин нарыг зориуд бүрэлдэхүүндээ багтаасан.  Баяннуур хот нь газар тариалан, сэргээгдэх эрчим хүч өндөр хөгжсөн хот. Энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бидэнд бий. Мөн аялал жуулчлалын салбарт  таны  хэлсэнчлэн  бизнес, иргэд, эрүүл мэндийн чиглэлээр   хөгжүүлэх боломж бий“ гэсэн юм. Тэрбээр Монголын сайхан оронд  урьж, өвс ногоо цухуйж байгаа  энэ сайхан улиралд зочилж байгаадаа  баяртайгаа байгаагаа  хэллээ. Ийнхүү  ӨМӨЗО -ны дэд дарга  Ай Лихуа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд нар  3 хоногт, хоёр хотод  ажил хэрэгч  яриа хэлэлцээг амжилттай хийлээ.

Хатагтай  Ай Лихуа нь  Гадаад хэргийн яамны урилгаар  Монгол Улсад  албан ёсны айлчлал хийж байна.  3 хоногийн хугацаанд айлчлахдаа   Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатартай албан уулзалт хийж,  Дорноговь  аймгийн Сайншанд хотод  зочилно. Мөн  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Ц.Цэрэнбаттай уулзах  хөтөлбөртэй гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.