Рокер Жон Бон Жови саяхан үл хөдлөх хөрөнгийн багцаа өөрчлөн баяжуулжээ. Тэрээр Флоридагийн Палм Бич дэх далайн эргийн дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн болгоход 43 сая доллар зарцуулжээ.
Өдгөө 58 настай рок дуучны шинэхэн худалдан авалт болох далайн эргийн харш нь 2007 онд баригдсан Газар дундын тэнгисийн хэв маягтай, байшин дотор 7 унтлагын өрөөтэй, 10,000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг байна. Christian Angle үл хөдлөх хөрөнгийн компанийн мэдээллээр ” үнэт өнгөлгөө, гоёмсог гантиг болон хатуу модон шал, гайхалтай шохойжуулсан кипариар бүрсэн таазны нарийн чимэглэлтэй тус тус маш олон төрлийн чанартай бичил загваруудыг шингээсэн” гэж мэдэгджээ.