Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»С.Амарсайханы хүү дахин төрийн сангаас зээл авсан гэв үү
Мэдээ

С.Амарсайханы хүү дахин төрийн сангаас зээл авсан гэв үү

coolНийтэлсэн: cool02/21/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн, тэрбумтан, “Оюуны Ундраа” группийг эзэмшигч С.Амарсайхан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Шадар сайдаар томилогдож, тамгаа гардан авч байлаа. Тэрбээр Шадар сайд болмогцоо төрсөн хүү А.Эрдэнэхүслэнгээ  БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан байж болзошгүй баримтыг бид ил болгож байсан нь 2021 оны 04-р сарын явдал.

С.Амарсайхан Шадар сайд болмогцоо өөрийнхөө хүүхдийг Боловсролын зээлийн сангийн зээлд хамруулсан уу

Эргэн санацгаая,  С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээлийг авсан байна.

Уг зээлийг авсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөхөд “Болохгүй нь юу байгаа юм, төлчихнө. Миний хүү өөрөө энэ тэтгэлгийг олсон юм. Би ер нь их олон хүүхдийн төлбөрийг даадаг” гэх агуулга бүхий үгийг С.Амарсайхан шадар сайд маань их итгэл төгс хэлж байв.

 

Олон нийтийн анхааралд өртсөн болохоор Шадар сайд хүүхдийнхээ энэ мөнгийг буцааж төлсөн гэж байгаа. Гэтэл энэ талаар Сангийн яам, Боловсролын яам тэр бүү хэл БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан ч мэдэхгүй, мэдээлэл өгөх гэхээр ажил үүрэгт нь хамааралгүй мэт хэдэн бие рүүгээ асуудлыг түлхэж байгаа.

Тэгвэл Шадар сайдын хүүгийнх нь авсан 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээл нь түүний нийт сургалтын төлбөрийн 50 хувь гэх мэдээлэл байна. Үлдэгдэл 50 хувийг нь дуулианы гарсантай холбоотойгоор сэмээрхэн олгоод явуулчихсан аж. Ингэхээр татвар төлөгч та бидний мөнгөнөөс Шадар сайдын хүүд нийт 54,332 ам.доллар буюу 154,846,200  /нэг зуун тавин дөрвөн сая найман зуун дөчин зургаан мянга хоёр зуун/ төгрөг олгосон болж таарах нь.

Үүнийг нь бид БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас тодруулахад хувь хүний асуудлаар мэдээлэл өгөхгүй хэмээн мэдэгдэв.

Шадар сайдын хэвлэлийг нь хариуцаж буй Ц.Мөнхбаатараас тодруулахад : “Мэдэхгүй ээ. Удахгүй ажлаа өгч байгаа” гэв.

Зургийн тайлбар: Шадар сайдын хэвлэл Ц.Мөнхбаатар

Уг нь БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн мэдээлэл та бидний татварт төлсөн мөнгөөр санхүүжигддэг болохоор нээлттэй мэдээлэл гэдгийг хуульчид хэлж байгаа.

Гэтэл Боловсролын зээлийн сан нь нуугаад, Шадар сайдыгаа цаг ямагт хамгаалж сэтгүүлч сэтэртэй хэвлэлийн төлөөлөгч нь нууж байгаагаас эргэлзээ төрүүлж байгаа юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

Онцлох сэжигтэй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.