Үзэсгэлэнт төрх, чадварлаг жүжиглэлтээрээ сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлүүдийг чимж буй жүжигчдийн нэг нь Энжи буюу Ц.Энхжин.
Гол төлөв дур булаам бүсгүйн хэт задгай дүрийг чадварлаг бүтээдэг болохоор амархан бөгөөд хурдан олны танил болж чадсан гэж хэлж болно.
Тиймдээ ч Монгол Малена гэгдэх нэрийг авч чадсан. Тэгвэл жүжигичн Энжи буюу Ц.Энхжин цөөнгүй дэлгэцийн бүтээлд бөөнд нь тоглож аваад хилийн чандад сурахаар явжээ.
Амьдралын бүхий л хэв маяг нь өөрчлөгдөн эх орон , элгэн саднаа санаж байгаа түүний хувьд ачаалал ихтэй байгаа гэнэ шүү. Гэсэн ч тэрбээр хүний нутагт дасан зохицохоор ихэд хичээж байгаа гэсэн.
Хүний нутагт Монгол хид ямар амжилт гаргаж чадахыг харуулаад өгөөрэй. Амжилт хүсье Монгол Малена минь.