Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Төсвийн захиран зарцуулагч нар зөвлөлдөв
Фото

Төсвийн захиран зарцуулагч нар зөвлөлдөв

coolBy cool05/11/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэл дэх бүх шатны төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт зориулсан зөвлөгөөн өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газар хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөнийг “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь”, “Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдвээр явуулж байна.

Нийслэл дүүргийн 2017 оны орон нутгийн төсөвт 1 их наяд 65.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч 878.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 196.7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогын зардлыг санхүүжүүлж, нийт 2 их наяд төгрөгийн өмчтэй 1.3 их наяд төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөвт 151.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Зөвлөгөөнийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өнгөрсөн онд санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч, шаардлага тавьж ажиллалаа. Бүх шатны төсвийн захирагч нар ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Төрийн аудитын газраас санхүүгийн сахилга бат болон хариуцлага алдсан төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт хариуцлага тооцох, зөрчлийг арилгах зөвлөмж өгсөн. Тиймээс хариуцлагаа ухамсарлаж, гаргасан санал дүгнэлтийг хүлээн авч хяналт тавьж, хагас жилийн ажлын тайландаа ажил хэрэг болгосон байх үүрэг өгч байна. Зөрчлийг арилгаж 2018 онд зөрчилгүй байхад онцгой анхаарч одооноос ажилдаа хариуцлагатай хандаж Үндэсний аудитын газар, Төрийн аудитын газар, Сангийн яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай” гэлээ.

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгдсэн тайланд нийслэл дүүргийн 10 төрийн сан, 106 орон нутгийн төсвийн байгууллага, төсөл арга хэмжээ, 398 улсын тусгай шилжүүлгийн байгууллага, 7 сан, нийслэлийн орон нутгийн өмчит 24 үйлдвэрийн газар, дүүргийн өмчит аж ахуйн тооцоот 34 үйлдвэрийн газар, нийт 603 байгууллагын санхүүгийн санхүүгийн тайланг нэгтгэж аудитын дүгнэлт гаргуулжээ.

2017 онд санхүүгийн нэгдсэн тайланд 80.7 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснээс 52.9 тэрбум төгрөгийг аудитын явцад залруулж, 27.7 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчилд Төрийн аудитын газраас акт, албан шаардлага зөвлөмж хүргүүлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.