Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ
Мэдээ

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

Эрхэм админBy Эрхэм админ07/02/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл,
“НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР:  
  • Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар, арга зүйг сайжруулж, сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, Канад Улсын иргэн ПаулСтефен Сирийг шагналаа.

Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Мөн Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүслээ.

Монголын сагсан бөмбөгийн холбоо эе эвээ хичээж, хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Бахдам амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагч, тамирчдын үүрэг, оролцоо, манлайлал чухал байсныг тэмдэглэлээ.

Улсынхаа нийслэлд Дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад бүх байгууллага, хамт олон,  хүмүүст талархал илэрхийллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.