Зохиогч: cool

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4, 5, 6 дугаар хороонд ажиллалаа. Ажлын хэсэгт нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, мөн хороодын Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл багтсан байлаа. Ажлын хэсэг ЧД-ийн 6 дугаар хороонд байрлах “Монголиан стар мелшерс” компанийн хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газар эзэмшсэн нөхцөл байдалтай танилцав. Тус компани эзэмшил газраасаа хэтрүүлж хашаа барьсан тул зүүн хэсэг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын төлөвлөлтөд орсон байна.…

Read More

Нийслэлийн 379, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 25-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр төрөөс батлан гаргаж буй хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Read More

Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар Нийслэлийн Тээврийн газар хамтран энэ сарын 26-ны өдөр ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.  Энэ талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Нийслэлийн Байгаль орчны газрын Усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн, Зуслангийн бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхжаргал, Нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баярт, Баянзүрх дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар өнөөдөр мэдээлэл өгөв. “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, Туул…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр БНСУ-ын Пүчонь хотын дарга Ким Мансүг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун У, гүйцэтгэх захирал Ч.Батзориг, БНСУ-ын Пүчонь хотоос Хот байгуулалтын газрын Ерөнхий захирал Ким Дун Ху, Тээврийн газрын захирал И Сон Пё, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ерөнхий менежер Кан Сун Пил, Автобусны мэдээллийн системийн ажилтан Им Хун Сү, Тээврийн багийн менежер Ким Кён Хи зэрэг албаны төлөөллүүд байлцав. Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар болон Пүчонь хотын нийтийн тээврийн…

Read More

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, Монгол Улсын их сургуультай хамтран “Миний Улаанбаатар” шилдэг төслийн санаа сонгон шалгаруулах уралдаан зохион байгууллаа. Уралдааны материалыг энэ сарын 15-18-ны хооронд хүлээн авсан бөгөөд шилдэг төслүүдийг өнөөдөр шалгаруулсан юм. 8 их дээд сургуулийн 20 гаруй материал ирүүлснээс шилдэг 10 төслийг илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, байр эзлүүлэв. МУИС, ШУС-ийн БУ-ны салбарын Газарзүйн тэнхимийн оюутан Ж.Дашням, Г.Адьяа-Очир, Ч.Болорчулуун нар “Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслөөрөө тэргүүн байр эзэллээ. Харин хоёрдугаар байрт МУИС, ШУС-ийн Эдийн засгийн хөтөлбөр, МУИС, ОУХНУС-ийн оюутан А.Алтанбаяр, Б.Ангирмаа нар “Үзээд алдах уу? Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан нийгмийн суурь хүртээмжийг нэмэгдүүлэх” төслөөр, гуравдугаар байрт…

Read More

Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлснийг өндрөөр үнэлэн Улаанбаатар хотод Засгийн газрын батламж гардуулав. Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа. Улаанбаатар хот, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод аймаг, ХЗДХЯ, ХНХЯ, Сангийн яам Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, засгийн газрын үйл…

Read More

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум”-д оролцож байна. Энэхүү форумд “Тогтвортой хот суурин газрын хүрээлэн буй орчин: Өнөөгийн байдал ба хотуудын үүрэг” сэдвээр илтгэл тавьжээ. Тэрээр илтгэлдээ “Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, хүн амын болон хэрэглээний хурдацтай өсөлт, хотжилт, байгалийн нөөцийн хомсдол нь байгаль орчны тэнцвэртэй байдалд аюул учруулж байгаа тул улс орон бүр үйлдвэрлэл, хөгжлийн хандлагыг, иргэн бүр өөрийн ахуй амьдралынхаа хэв маягийг эрс өөрчилж байгальд ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлага бий болоод байна. Улаанбаатар хот нь өнөөг хүртэл хот хөгжүүлэх 5 ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ирсэн.…

Read More

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Токио хотод болж буй “Clean city&Clear sky” форумд оролцож байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тус хотын дарга Юрико Койкегийн байгаль орчноо хамгаалах санаачлагад нэгдэж, мөн нийслэлчүүд, иргэдийг нэгдэхийг уриаллаа. Энэхүү санаачлага нь хэрэглэгдэхгүй, эвдэрсэн хуучин гар утас болон цахилгаан барааг Токиогийн олимпийн медаль хийх түүхий эд болгон ашиглах юм. Хэрэгцээгүй болсон хуучин хаягдал гар утас болон жижиг оврын цахилгаан хэрэгслүүдийг цуглуулж Токио 2020 наадмын медалийг хийх санаачлагыг олимп зохион байгуулагчид гаргажээ. Тэд 5000 гаруй медаль хийх найман тонн металь гаргаж авах юм байна. Япон…

Read More

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээний дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн анхан шатны бэлтгэл сургалтуудыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн энэ дугаар сарын 16-ны өдрөөс зохион байгуулж байна. Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж байна. Тус санд хамрагдсан гэр хорооллын 11 иргэн өнөөдөр хотын даргаас байрны түлхүүрээ гардан авлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлага бид бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, шуурхай арга…

Read More