Хэдэн жилийн өмнө дуулиант хурим хийж байсан “Маск” продакшны Жүжигчин Бидо буюу Бямбадорж өдгөө жүжигчний замналынхаа хажуугаар бизнес эрхэлж эхэлсэн байна. 
Тэрээр дэлхийн хамгийн том үл хөдлөхийн компани болох Remax-д ажиллаж эхэлжээ. Энэ тухайгаа “Та үл хөдлөхтэй холбоотой бүхий л асуудлаар надтай холбогдож, манай оффис джжр ирж уулзаж болно шүү” хэмээн онцолжээ.
Жүжигчин залуугийн хувьд анхны амьдралаа оюутан байхдаа эхлүүлж, Эгшиглэн хэмээх охинтой болсон. 
Гэвч хуримаа хийгээд яг нэг жилийн ойн дээр эхнэрээ араар тавьсан гэх шалтгаанаар “хаягдсан” билээ.

