Цахим ертөнцийн идэвхитэй гишүүдийн нэг жүжигчин, мисс Д.Шүүдэрцэцэг.
Сүүлийн гурван жил АНУ-д ажиллаж амьдарч буй тэрээр өнгөрсөн 11-р сард “Miss Asia USA” тэмцээний тэргүүн байрт шалгарч, миссын карьериа үргэлжлүүлэх болсон.
Тэрээр саяхан Энэтхэгийн үндэсний хувцсаар гоёсон зургаа дэлгэж, маш их таалагдаж буйгаа илэрхийлжээ.
I
Мисс бүсгүйн хувьд оюутан байхаасаа урлагт хүч сорьж эхэлсэн. Тэрээр “ 9009”, “Хайрлаж болох уу?”, “ Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан”, “Анирлагч” зэрэг кинонуудад тоглосон. Цахимаар дургүй хүргэсэн хэн нэгэнд дор нь хариу барьдаг Д.Шүүдэрцэцэг хамгийн хэрvvлч гэх цол гуншинтай.
Ямартай ч тэрээр бүтээсэн дүрээ хөөрхөн амилуулж чаддагийнх үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болж чаджээ.