Монголын рок попын урлагт Sweetmotion хамтлаг өөрийн гэсэн үүх түүх, зам мөрөө тод үлдээсэн.
Тэгвэл тус хамтлагийн ахлагч, төгөлдөр хуурч, дуучин Ц.Сарнай өөрийн цахим хуудаснаа жирэмсэн үеийн гэрэл зургаа анх удаа дэлгэв.
Тэрээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбатын гэргий юм. Дундаасаа гурван охин төрүүлсэн тэрээр цахим хуудаснаа “Анхны бүхэн цаанаа нэг л онцгой байдаг шүү, тиймээ.
Эмэгтэй хүн болж төрсний хамгийн гайхамшигтай мэдрэмжийн нэг юм даа. Анх удаа нандин зургуудаасаа хуваалцаж байна” гэжээ.