“Нийслэл хүүхэн” ОАК кинонд бүтэлгүй, хөгжилтэй хөдөөний Сүхбат гэх залуугийн дүрийг бүтээж, тухайн киноны нэгэн өнгө төрхийг тодорхойлсон авьяаслаг залуу жүжигчин Р.Сүхболд буюу Тагтаа саяхан СТА цолоор энгэрээ мялаасан билээ.
Багаасаа урлагт дуртай байсан нь түүнийг энэ замд эргэлт буцалтгүй тэмүүлэхэд хүргэжээ. Мөн найзуудтайгаа “Мааз” хамтлагаа байгуулж, “Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн” зэрэг уран бүтээл туурвисан билээ.
Тэрээр 2019 онд М.Алтанзул гэгч үе тэнгийн үзэсгэлэнт бүсгүйтэй гэр бүл зохиож өдгөө хоёр хүүхдийн аав ээж болсон юм. Тэд гэр бүл зохиохоосоо 10-аад жилийн өмнө буюу 2009 онд “Хэцүү анги” кинонд тоглож байхдаа анх нэгнээ олж харж байжээ.
Түүнээс хойш харилцаа холбоотой байсан ч 2012 онд М.Алтанзул гадаадад суралцахаар явснаар гурван жилийн турш огт харилцаагүй, ор сураггүй байсан гэдэг. Харин 2015 онд дахин учирснаар дахин харилцаагаа сэргээж, ийнхүү хамтын амьдралаа эхлүүлсэн байна.
Жүжигчин Р.Сүхболд анх аав болсон тухайгаа дурсахдаа “Охиноо анх төрөхийн орон дээр хараад “Тагтаагийн жижигрүүлсэн хувилбар байна даа” гэж бодоод шууд уйлсан. Манай гэр бүл их уярамтгай гэр бүл л дээ.
Заавал уй гашуугаар уйлна гэж юу байхав. Адилхан сэтгэл зүрхтэй, адилхан нулимсны сүвтэй хүн чинь. Баярлахаараа уйлдаг, бас сэтгэл дундуур байхдаа уйлдаг. Ер нь бол нулимсаар угаагдсан нүд илүү холыг хардаг гэж боддог” хэмээн ярьжээ.