Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Нийслэлийн хөгжлийн бодлоготой хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгч, эдийн засагч нар хамрагдсан. Семинарыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлэв. Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар болон улсын эдийн засгийн 2019 оны төлвийн талаар танилцуулгыг хийсэн. Мөн Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Дэлгэржаргал Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, 2019-2020 оны төлөвлөлтөд анхаарах асуудлуудыг танилцууллаа. 2018…
Зохиогч: cool
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/131 дүгээр тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” уриатай аяныг зарлаж байна. Нүхэн жорлонгийн бохирыг задалж, үнэр дарах, нянгийн бохирдлыг бууруулах, хөрсний үржил, шим тэжээлийг нэмэгдүүлэх зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэлийг гэр хороодын дэлгүүр, худалдааны төвүүдээр борлуулах, иргэд өөрсдөө нүхэн жорлонгоо ариутгаж, нянгийн бохирдлоос урьдчилан сэргийлэх дадал зуршилд хэвшүүлэх, нүхэн жорлонгоос үүдэх суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад энэхүү аяны зорилго оршино. Нийслэлийн 9 дүүргийн…
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв, Хоромхон хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх нар мэдээлэл хийв. Дотоодын жуулчид шинэ газраар аялан зугаалж үзэсгэлэнт байгаль, ховор амьтдыг орчинд нь харж, цоо шинэ мэдрэмж, туршлага, онцгой дурсамжийг олж авахыг эрмэлздэг билээ. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна. Үзэсгэлэнд аймгуудын аялал жуулчлалын газрууд, Горхи Тэрэлж болон Богдхан уулын ТХГ, Монгол…
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн шилдэг 25 сурагчид шагнал гардууллаа. Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагналаар шагнадаг уламжлалтай юм. Шагнал гардуулах арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Монгол Улсын Үндсэн хуульд төр засаг нь ард түмнээ, үр хүүхдээ алагчлахгүйгээр дэмжин хөгжүүлэхийг баталгаажуулсан байдаг. Өнөөдөр “Нийслэлийн шилдэг сурагч”-аар шалгарна гэдэг бол та нар улс орондоо төдийгүй…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна. Аливаа хот өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж ирсэн түүх, туршлага бий. Тиймээс Монголын оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Аж үйлдвэрийн холбоод зэрэг байгууллагуудтай хамтран “Улаанбаатар” брэндийг тун удахгүй үйлдвэрлэж, худалдаанд гаргах гэж байна. Уг брэндийн онцлог нь нийслэл хотын брэнд болсон Улаанбаатар гэсэн бичиглэлийг бүтээгдэхүүндээ шингээж хэрэглээнд нэвтрүүлэх юм. Энэхүү брэндийг “Батзүү” ХХК үйлдвэрлэж эхэллээ. Уг компани 1996 оноос оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1999 оноос сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг явуулж үйлдвэрлэл, борлуулалт, бизнесийн салбарт тэргүүлэгч болсон юм. “Батзүү” ХХК сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий жишиг загвар үйлдвэрийг байгуулж одоогоор энэ үйлдвэрт 60 орчим хүнийг ажлын байраар хангажээ. Ийм жишиг үйлдвэрийг…
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар нь нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарыг сургах, хөгжүүлэх, тэдний мэргэжил арга зүй, туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх замаар ажлын ур чадвар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хороо, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ өгөх ажлыг хариуцан хэрэгжүүлэх Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд/ТББ/-ийг сонгон шалгаруулна. Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь 3 доошгүй мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн багтай байна. Багийн гишүүдэд тавигдах шаардлага: 1.1 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, зөвлөх– 1 1.2 Хууль зүйн үндсэн мэдлэг, зөвлөх-1 1.3 Судалгаа хийх, судалгааны арга зүй, зөвлөх -1 Үргэлжлэх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Хэрэгжүүлэх үйл…
“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд “Гар гараасаа атгая” сэдэвт олон улсын арга хэмжээ энэ сарын 13-25-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдлаа. Бээжин, Сиан, Ханжоу, Сүжоу, Фүжоу, Жухай, Гуанжоу хотуудад явагдсан уг арга хэмжээнд Хятад, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд зэрэг 7 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид оролцов. “Нэг бүс, нэг зам” буюу Шинэ торгоны зам санаачилгыг БНХАУ-ын дарга Си Жиньпин 2013 онд дэвшүүлсэн билээ. Санаачилгын гол зорилго нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Ази болон Европ тивийг холбож байсан худалдааны замын маршрутаар Евро-Азийг холбосон эдийн засаг, санхүүгийн бүс байгуулах төсөл юм. БНХАУ-ын “Буяны нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй…
Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн 6 дүүргээс Сүхбаатарын талбайд ирж иргэдэд нэгэн зэрэг зөвлөгөө, тусламж үзүүлдгээрээ онцлогтой. Өдөрлөгийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Батзоригт, ХЭҮКомиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, Монголын Нотариатчдын Танхим, Хууль зүйн туслалцааны төвийн төлөөлөл оролцлоо. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх,…
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн Банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан захирал Анна Уэлинштэйнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэл хот болон Дэлхийн банк цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдлын талаар санал солилцлоо. Мөн уулзалтын төгсгөлд 2018 оны долоодугаар сарын 9-13-ны хооронд Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот болоход чиглэгдсэн төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар арга зүй практикийн сургалт, уулзалтад нийслэлийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулахаар тохиров. Дэлхийн банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан…
Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Засгын газрын 79,80 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээний дагуу Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний 350-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа. Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагч болон цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж, Батлан…
