Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“Улаанбаатар” брэнд худалдаанд гарна
Фото

“Улаанбаатар” брэнд худалдаанд гарна

coolНийтэлсэн: cool05/30/2018Шинэчилсэн:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна. Аливаа хот өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж ирсэн түүх, туршлага бий. Тиймээс Монголын оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Аж үйлдвэрийн холбоод зэрэг байгууллагуудтай хамтран “Улаанбаатар” брэндийг тун удахгүй үйлдвэрлэж, худалдаанд гаргах гэж байна. Уг брэндийн онцлог нь нийслэл хотын брэнд болсон Улаанбаатар гэсэн бичиглэлийг бүтээгдэхүүндээ шингээж хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Энэхүү брэндийг “Батзүү” ХХК үйлдвэрлэж эхэллээ. Уг компани 1996 оноос оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1999 оноос сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг явуулж үйлдвэрлэл, борлуулалт, бизнесийн салбарт тэргүүлэгч болсон юм. “Батзүү” ХХК сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий жишиг загвар үйлдвэрийг байгуулж  одоогоор энэ үйлдвэрт 60 орчим хүнийг ажлын байраар хангажээ. Ийм жишиг үйлдвэрийг дүүрэг бүрт байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх юм. Энэхүү жишиг үйлдвэрт “Улаанбаатар” брэндийн биеийн тамирын хувцас, богино цамцыг үйлдвэрлэж худалдаанд нэвтрүүлнэ.

Мөн дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой цэцэрлэгийн хүүхдийн цагаан цамц, улаан шорт, гэрийн шаахай, дүрэмт хувцас зэргийг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэснээр импортын бүтээгдэхүүнийг орлох монгол брэндийг хэрэглээнд нэвтрүүлж, илүү хямд үнээр нийлүүлэх юм.

Удахгүй Улаанбаатар их дэлгүүрт “Улаанбаатар” брэндийн асар ажиллаж бүтээгдэхүүнийг худалдаалж эхлэх юм. Брэндийг нэвтрүүлэхэд “Батзүү” ХХК, “Urban” брэнд нэгдсэн байна. Тун удахгүй Нийслэлийн Засаг даргад “Улаанбаатар” брэндийг танилцуулна.

Монгол хүний биеийн онцлогт тохирсон, үндэсний уламжлалт дүр төрх, онцлог шинжийг агуулсан “Улаанбаатар” брэндийн бэлэн хувцсыг дотоодын зах зээлд нийлүүлэх нь иргэдэд эх оронч худалдан авалтыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.