Зууны манлай хос дуучин, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин, хэд хэдэн уран бүтээлээрээ олонд чамгүй танигдан, хүндлэлийг нь хүлээгээд буй Б.Дуулим хамpaa засуулж янзлуулжээ.
Гуравхан настайдаа тайзан дээр гарч дуулан, өхөөрдүүлж явсан, 19 настай тэрбээр аав В.Баттулгатайгаа хамтран дуулдаг, өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл болж яваа залуу үеийн төлөөлөл юм. Жүжигчин мэргэжлээр сурдаг Б.Дуулим алсдаа поп урсгалаар уран бүтээл түлхүү гарган, Монголынхоо төдийгүй БНСУ-ын урлагийн салбарт цахиур хагалах мөрөөдөлтэй гэсэн шүү.