Монголын кино урлагт өөрийн гоо сайхнаараа гялбуулан, авьяас билгээрээ онцгойрдог жүжигчин бүсгүй бол А.Ганчимэг.
Өдгөө бяцхан охиныхоо хамт амьдардаг тэрээр аавдаа зориулж өөрийн гараар хөөрөгний даалин оёж өгсөн байна.
Уг даалинг зүү ороох оёдлоор хамгийн нарийн хийц, ур гарган оёсныг А.Ганчимэгийн багш өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Учир нь үр хүүхэд нь аавдаа хөөрөгний даалин оёно гэдэг нь энэ насны буян бөгөөд уран, үзэсгэлэнтэй, ухаантай гэдгийг нь онцлон магтжээ.