Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, “Алтай групп”-ийн Х.Бат-Эрдэнэ нарыг цагдан хор и х захирамж Сүхбаатар дүүргийн Эрvvгийн хэ ргийн анхан шатны шүүх гаргалаа.
Н.Мөнхбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус шүүхэд хүргүүлсэн ч тэрбээр шүүгчээс, шүүхээс татгалзсан учраас прокурорын саналыг шийдвэрлэх асуудлыг тухай бүр нь хойшлуулсаар байсан юм.
Хамгийн сүүлд өнгөрсөн мягмар гарагт яллагдагч Н.Мөнхбат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр цагдан хорих, эсэх асуудлыг хэлэлцүүлэхээс татгалзсан бөгөөд өчигдөр тус шүүхийн нийт шүүгч зөвлөлдөн түүний татгалзаж буй нь үндэслэлгүй гэж дүгнэсэн юм.
Улмаар “Гэмт хэрэ г үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” хэмээн дүгнэж нэг сар цагдан хо рихоор болов.
Мөн энэ өдөр Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй, “Монгол драй милк”-ийн хамаарал бүхий хүн “Алтай групп” компанийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнийг цагдан хорих санал дахин хүргүүлж шийдвэрлүүллээ. Уг нь түүнийг дээрх шүүх “гэрчийг дарамталж, сүрдүүлсэн” нь тогтоогдоогүй гэж үзээд цагдан хорихоос татгалзаж, улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Харин өчигдөр Н.Мөнхбаттай адил үндэслэлээр 30 хоног цагдан хорих захирамж гаргалаа.