МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар хэзээнээс зартай нэгэн. Анх хөтлөгчийн албаар ажлын гараагаа эхэлж байсан тэрээр дөрвөн удаа улиран сонгогдож, МҮОНРТ-ийг нэлээдгүй жил жолоодсон юм.

Тэрээр МҮОНРТ-ийг удирдаж байхдаа ажилчдад байр өгч байгаа нэрийдлээр байрны урдьчилгаа хэмээн 30 хувийг нь авч Баянхошууныхаа барилгад хурааж авсан хүмүүсийн мөнгийг оруулж, ажилчдын байрны ихэнхийг өөрийн ах дүү, амраг садандаа хямд үнээр өгсөн гэдэг.
Мөн грашийн нэг давхарыг бүгдийг нь түрээслэж мөнгийг нь хувьдаа авдаг байсан аж.
Мөн МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгийг “Ви Эс Эм” гэх нэртэй хувийн компанид бүрэн шилжүүлэн “online” хэлбэрээр борлуулалт хийлгэхээр хууль бус гэрээ хийж, олсон орлогыг 70:30 харьцаагаар хувааж авахаар гэрээ байгуулсан байна.
МҮОНРТ-ийн архивын алтан сан хөмрөг нь Монгол Улсын архивын салшгүй нэгэн хэсэг бөгөөд төрийн өмч мөн гэж Олон нийтийн радио телевизийн хуулинд заасан байдаг.


