Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Налайхын уурхайн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явагдана
Фото

Налайхын уурхайн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явагдана

coolBy cool06/06/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлосны улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч, байгаль орчин бохирдож байгаа асуудлыг таслан зогсоох, хууль бус олборлолтын улмаас үүссэн ам, цооногуудыг дахин ашиглахгүй байх тухай асуудлаар тус дүүргийн оршин суугч, иргэдийн дунд зөвлөлдөх уулзалт, санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнээр ШУ-ны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Үндсэн хууль судлаач, Улсын бага хурлын гишүүн асан Д.Ламжав, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн багш, профессор Б.Чинзориг, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн ахлах багш Б.Улаанбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Налайх дүүргийн өндөр настан Т.Охолбал, Монгол улсын Гавьяат уурхайчин, Налайх дүүргийн өндөр настан Л.Дамдинсүрэн  болон Налайхын тоосго үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Н.Алтангэрэл, Монголын Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Өлзийбаяр нарын 9 хүнийг томилсон.

Зөвлөлдөх санал асуулгын эхний үе энэ сарын 8-10-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулагдах бөгөөд тус асуулгад Үндэсний статистикийг хорооноос түүврийн аргаар сонгосон 940 иргэн оролцох бол 6 дугаар сарын 16-ны өдрийн хоёрдугаар шатны үндсэн хэлэлцүүлэгт эхний санал асуулгад оролцсон иргэдээс сонгогдсон буюу хэлэлцүүлэгт оролцох боломжтой 470 иргэнийг урьж зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу орон нутгийн түвшинд анх удаагаа орон нутгийн тулгамдаж буй асуудлаар иргэдийн саналыг сонсож, төр засгийн шийдвэрт иргэдийн оролцоог хангах боломж олгож байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Гавьяат уурхайчин, Налайх дүүргийн өндөр настан Л.Дамдинсүрэн “Налайхын уурхай 1995 онд хувьчлагдсанаас хойш их уурхайг хаах менежментийн бодлого тодорхойгүй байсны улмаас олон уурхайчин ажилгүй болсон. Манай дүүрэгт зохион байгуулах энэхүү санал асуулга нь Налайх дүүргийн иргэд болон дүүргийн цаашдын хөгжлийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой. “Налайхын уурхайтай холбоотой аливаа асуудлуудлыг  цаашид хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр орон нутгийн иргэдийн саналыг сонсож, төр засгийн шийдвэрт тусгуулахад тус санал асуулгын үр дүн оршино” гэлээ.

Налайхын уурхайн ашиглалт, ил болон далд уурхайн асуудлаар иргэдтэй зөвлөлдөх тус уулзалтыг иргэд уурхайг шууд хааж, үйл ажиллагааг зогсоох  гэж буй мэтээр шууд ойлгож болохгүй. Иргэдийн саналд тулгуурлаж, тус уурхайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх учраас дүүргийн сонгогдсон иргэд тус санал асуулгад оролцох нь маш чухал юм.

Зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт Налайхын уурхайд хууль бусаар болон аюултай орчин нөхцөлд ажилладаг, хөдөлмөр эрхлэгч иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх, Налайхчуудад нүүрлээд байгаа ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцэх, уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зэрэг олон цогц асуудал энэхүү санал асуулгын хүрээнд яригдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.