Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хотын авто зам, тээврийн хөрөнгийн менежментийн чиглэлээр Дэлхийн Банк дэмжлэг үзүүлнэ
Фото

Хотын авто зам, тээврийн хөрөнгийн менежментийн чиглэлээр Дэлхийн Банк дэмжлэг үзүүлнэ

coolBy cool06/05/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжтайгаар Дэлхийн Банкны шинэ техникийн туслалцааг эхлүүллээ.

 

Хотын гудамж, зам, гүүр, уулзвар зэргээс бүрддэг авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент тааруу мөн урт хугацааны төлөвлөлт дутагдалтай байснаар хотын авто замын сүлжээний завсар, арчлалтын хязгаарлагдмал төсөвтэй Нийслэл хотоос иргэдэд хүргэх авто зам, тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж байна. Мөн одоо ашиглаж буй авто зам, тээврийн дэд бүтэц гэнэтийн үер, шуурга, өвлийн улиралд авто замын мөстөлт зэрэг цаг ууртай холбоотой аюулт үзэгдэлд өртөмтгий байгаа нь хотын зам тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж, энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг хэрэгцээг нэмэгдүүлж байна.

 

Хамтын ажиллагааны хүрээнд хотын авто замын хөрөнгийн ангилал, үндсэн мэдээллийг агуулсан хөрөнгийн тооллого, бүртгэлийн системийг бий болгоход Дэлхийн Банкнаас Нийслэлд туслалцаа үзүүлнэ. Мөн УБ хотын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтай авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн төлөвлөгөөний эхний үе шатыг боловсруулахад туслах аж. Уг төлөвлөгөө нь уур амьсгалын өөрчлөлтийн даван туулах, дасан зохицох чадавхийг сайжруулахад нэн тэргүүнд шаардлагатай засвар, арчлалтыг хийхэд чиглэсэн хотын авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежментийн урт хугацааны төлөвлөгөө байх юм байна. Эцэст нь улсын болон хотын засаг захиргааны авто зам, тээврийн дэд бүтцийн төлөвлөлт, арчлалтыг хариуцсан албаны хүмүүст хөрөнгийн судалгаа, хөрөнгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр сургалт явуулах аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.