Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»С.Батболд “Та суудлын бүсээ заавал бүслээрэй. Таны амь насыг хамгаалах болно”
Фото

С.Батболд “Та суудлын бүсээ заавал бүслээрэй. Таны амь насыг хамгаалах болно”

coolBy cool06/06/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрүүл хотуудын түншлэл” санаачлагын хүрээнд хэрэгжиж буй “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэмжин ажиллаж байгаа төдийгүй нийслэл хотын иргэдийн халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санал санаачлага юм.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын ЗЦА-ны дарга хурандаа Д.Амарсайхан нар оролцлоо.

Төслийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчний Дэлхийн элч, Нью-Йорк хотын Засаг дарга асан Майкл Блүүмбергийн санаачлагаар эхэлсэн “Эрүүл хотуудын түншлэл”-д Улаанбаатар хот нэгдэн орсон билээ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсэл хүчин зүйлст өртөхөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн бодлогын ажлаас хамгаалах бүс, хамгаалалтын малгайг хэвшүүлснээр зам тээврийн ослыг бууруулах төслийн ажлыг сонгон авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн иргэд та бүхнийг автомашинаар зорчихдоо хамгаалах бүс, хамгаалалтын малгайг тогтмол хэрэглэж хэвшихийг уриалж байна. Та бүхний идэвх санаачлага төслийг амжилттай хэрэгжихэд дэмжлэг болохоос гадна та бүхний болон таны хайртай дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах болно. Та суудлын бүсээ заавал бүслээрэй. Таны амь насыг хамгаалах болно” гэлээ.

Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн гэсэн албан ёсны мэдээлэл байдаг. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд, 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна.  Төслийн хүрээнд  хийсэн судалгаагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч 93.8, жолоочийн хажуугийн суудалд суудаг зорчигчийн 73 хувь нь хамгаалах бүсээ бүсэлдэг бол тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчийн  82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэсэн судалгаа гарчээ. 2017 оны байдлаар зам тээврийн осолд өртөгсдийн 76 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 4 хувь нь хэрэглэсэн эсэх тодорхойгүй амь насаа алдсан, 20 хувь нь суудлын бүс хэрэглээгүй байсан байна. Мөн өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж амь насаа алдсанаас 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй, эцэг эх асран хамгаалагчтай цуг авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байна. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм.

 

ЦЕГ-ын ЗЦА-ны дарга хурандаа Д.Амарсайхан “Улаанбаатар хотод бүртгэлтэй авто машины тоо сүүлийн жилүүдэд өсөж байна. Үүнийг дагаад зам тээврийн осол өсөх хандлагатай байгаа энэ үед хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж хэвшүүлэх энэ төсөл хэрэгжиж байгаад талархаж байна. Хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэх нь таны амь насыг хамгаалах, эрүүл мэндээр хохирохгүй байх өндөр ач холбогдолтой. Судалгаанаас харахад авто машинд зорчиж байгаа хүүхдүүдийн 80-85 хувь нь зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалалтын бүс бүслээгүйгээс зам тээврийн осол өртсөн байна. Та дэргэдээ хайртай дотны хүнтэйгээ яваа гэдгээ үргэлж санаж, өөрөө болон хамт зорчиж буй зорчигчдоо хамгаалалтын бүс хэрэглэхийг сануулаарай” гэж ярилаа.

Улаанбаатар хотын хувьд Блүүмберг Филантропи болон түүний хэрэгжүүлэгч Витал Стратежис байгууллагатай хамтран иргэдийн эрүүл мэнд, амь насыг зам тээврийн осол гэмтлийн эрсдэлээс хамгаалах, тэдний амьдарч, ажиллаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчинг сайжруулахад үр дүнтэй гэдэг нь нотлогдсон шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр цаашдаа ажиллах юм.

“Улаанбаатар хотод халдварт бус өвчнөөр нас барж байгаа шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчлөл, удаах нь хавдар, осол гэмтэл гуравдугаарт нөлөөлж байна. Зам тээврийн аюулгүй байдлын осол гэмтэл өндөр хувь эзэлж байгаа нь харамсалтай байна. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд 6 мянга орчим жолоочоос судалгаа авахад жолооч 90 хувь хамгаалах бүс хэрэглэдэг. Дэргэдэх зорчигч 70 хувь, арын суудалд зорчигч 90 хувь бүс хэрэглэдэггүй гэж дүн гарсан. Мөн хамгаалах малгайг хэрэглээнд хэвшүүлэх хэрэгтэй байна. Хүүхэд залуучууд мотоцикл болон унадаг дугуй, хөдөлгөөнт хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа энэ нөхцөлд хамгаалах малгайг хэрэглэж занших шаардлагатай. Энэ төрлийн осол гэмтлийн улмаас нуруу нугасны гэмтэл авах магадлалтай учир хамгаалах малгай өмсөх хэрэгтэй” гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар онцолсон юм.

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Авто машин мото спорт сонирхогчдын холбоо, Замын аюулгүй байдлын үндэсний төв ТББ болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран иргэдийг хамгаалах бүс, малгай хэрэглэхийг уриалж байгаа юм. Өнөөдрийн нээлтийн ажиллагаанд Авто машин мото спорт сонирхогчдын холбооны төлөөллүүд ирж хамгаалах малгай, дуулга өмсөж байхыг залууст уриаллаа.

Хамгаалах бүс, хамгаалах малгайн ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, гудамжны самбар зэрэг олон салбараар иргэдэд мэдээлэл өгөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.