Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Таеквондогийн тамирчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь авах эмнэлэгтэй болно
Фото

Таеквондогийн тамирчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь авах эмнэлэгтэй болно

coolBy cool06/08/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

“Олон улсын таеквондогийн Монголын холбоо”/ОУТМХ/-ны ерөнхийлөгч, ОУХМ Ч.Чимэд-Отгон, Монголын Үндэсний Их сургууль/МҮИС/-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат нар өнөөдөр таеквондогийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, тамирчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогц байдлаар шийдэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт заасны дагуу ОУТМХ болон МҮИС-иас хөдөө орон нутгийн 21 аймаг дахь таеквондогийн клубуудын үйл ажиллагааг сайжруулах, томоохон сумдуудад клуб нээх, төгсөгч оюутан залуусын дунд хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой, мэргэжлийн шалгуур үзүүлэлтийг хангасан таеквондогийн багш нарыг сонгон шалгаруулах, спортын зэрэг цолоор хангаж ажиллах нөхцөл бололцоог хангах, мөн орон нутагт таеквондогийн спортоор хичээллэж, амжилт гаргаж буй сурагчдаас МҮИС-д сонирхсон мэргэжлээрээ элсэхийг хүссэн тохиолдолд хөнгөлөлт, урамшуулал олгох зэрэг олон талын ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.

Манай улсад таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник болоод ур чадвар олон улсын хэмжээнд өндөр түвшинд хэдийнэ хүрсэн. Гэвч эх орныхоо нэрийг олон улс, тив дэлхийн спортын тавцанд дуурсгаж яваа  тамирчдын маань эрүүл мэндийн асуудалд үнэндээ орхигдоод байгаа.

Тэгвэл өдгөө тус спортоор хичээллэж буй тамирчдын хувьд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болжээ. Тухайлбал, ирэх есдүгээр сард МҮИС-ийн дэргэд тамирчдад зориулсан анхны эмнэлгийг  ашиглалтад оруулах гэж байна. Орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий тус эмнэлэг нь 15 давхар бөгөөд яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний дөрвөн ч зогсоолыг барилгын дээвэрт байгуулах аж. Спортын бэлтгэл, тэмцээн уралдааны үеэр гэмтэж бэртсэн тамирчдад эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд бүрэн хамруулахаар зорьсон байна.

Мөн тамирчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэстай, нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулна. Энэ талаар МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат “Санамж бичгийн хүрээнд бид тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, таеквондогийн спортын хөгжлийг шинэ түвшинд гаргах, цаашлаад монголын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө анхаарч ажиллана. Шинээр ашиглалтад орох 200 ортой шинэ эмнэлэгт тамирчид маань эмчлүүлж, эрүүл мэнддээ анхаарснаар сэтгэл зүйн хувьд ч өндөр байж цаашдын амжилтанд нь сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

Өнгөрсөн тавдугаар сард “Олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг ОУТМХ-той хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ бол монголын их дээд сургуулиудаас спортын салбарт онцгойлон анхаарч, “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулж ажилласан анхны тохиолдол. Цаашид хүүхэд залуусыг хөгжүүлэх, тэдний бие бялдар, ёс суртахуун, тэсвэр хатуужил, биеийн ерөнхий үзүүлэлтийг ахиулах, өөртөө итгэл үнэмшилтэй болоход нь туслах зорилгоор энэ спортыг сурталчилж, ОУТМХ-той хамтарч ажиллан хөгжил дэвшилд нь өөрсдийн хувь нэмрийг оруулна” хэмээн ярилаа.

Энэ хүрээнд ОУТМХ-ны ерөнхийлөгч, ОУХМ Ч.Чимэд-Отгон “28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа холбооны зүгээс өнгөрөгч тавдугаар 8-13-нд зохион байгуулсан “Олон улсын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” онцлог ихтэй  болсон. Азийн 21 орны 500 гаруй тамирчин оролцож, Монголдоо төдийгүй Азид анхны том тэмцээнд тооцогдлоо. Мөн тус тэмцээнийг монголын хамгийн том сургууль болох МҮИС-тай хамтран зохион байгуулснаар эх орноо сурталчилж, амжилт гаргахаас гадна тодорхой хэмжээний валютын урсгалыг оруулж ирсэн. Нэг тамирчны онгоц болон зочид буудал, хоол ундны зардал нь 1000-1500 ам.долларт хүрсэн. 500 гаруй тамирчны зардлыг 1000 ам.доллараар тооцвол, нийт 500 мянган ам.доллар болно. Эх орондоо хийлгэсэн бэлтгэлийн хувцас, тэмцээнд өмсөх кимоно, бэлтгэлийн хэрэгсэл, цом, медаль, диплом гээд 140-өөд сая төгрөгийн зардлаа нэмбэл бид нэг тэрбум, хоёр зуу орчим сая төгрөгийн эдийн засгийн эргэлт хийжээ. Мөн энэ тэмцээнд монголын тамирчид тэргүүн байр эзэлж, “Олон улсын таеквондогийн Дэлхийн холбоо”-ноос “А” зэргийн үнэлгээг авлаа. Тэмцээнд оролцсон тамирчдыг маань “ProFit” фитнесс клуб, “BITCLUB”-аас ивээн тэтгэсэн.

Ирэх 2020 онд олон улсын таеквондогийн өсвөрийн болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах гэж байгаа. Дэлхийн 80-аад орны 1500 гаруй тамирчин оролцоно. Тун удахгүй МҮИС-ийн дэргэд тамирчдад зориулсан анхны эмнэлэг нээлтээ хийх нь. Энэ бол монголын спортын түүхэнд гарч байгаагүй хамгийн том үйл явдал. Үүгээрээ эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулж, оюутан залуусын хөгжил дэвшил, тамирчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж буй талархаж байна” гэлээ.

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.