“ТВ коктейль”-ийн ганц сарнай гэгддэг жүжигчин А.Цэнд-Аюуш хэдэн жилийн турш нам гүм амьдарсны саяхнаас олны өмнө ил гарах болсон.
Тэрээр анир чимээгүй амьдрах хугацаандаа гэр бүл зохион бяцхан хүүтэй болсон. Тэгвэл бусдын харцнаас нууж байсан хүүгээ анх удаа олны өмнө ил гаргав.
Түүний хүү энэ жил 6 нас хүрч, дунд сургуулийн сурагч болжээ.

Ташрамд дуулгахад, жүжигчин бүсгүй нөхөр буюу хүүгийнхээ аавыг ихээхэн нууцалдаг.
Түүний хувьд анхны амьдралаа оюутан байхдаа Сайханхангай гэх залуутай эхлүүлж байсан ч олонд танигдахтай зэрэгцэн салсан гэдэг.
Түүний дараа жүжигчин Одбаяртай романс үүсгэж, улмаар гэр бүл үймүүлсэн ялд унаж байв. Тэд мөн л харилцаандаа төд удалгүй ЦЭГ тавьсан билээ.

