МАН-ын дарга М.Энхболдийн хүү Э.Анар аавын “орлон тоглогч” хочтой болсон гэнэ шүү. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авалт, цэнгүүн, сонгодог урилгад дарагддаг нэгэн. Тэр болгонд очоод байх боломжгүй тул заримдаа хүү Э.Анар, бэр Б.Номундарь хоёроо өөрийнхөө “орлон тоглогч”-оор илгээчихдэг. “Аав биед хүнтэй танилц, агтны биед газар үз” гэдгийг ёстой л утгаар нь биелүүлдэг хүү хэзээд л хүндэтгэлийн суудалд тухлах “зуршил”-тай болсон гэдэг.
Ямартаа л, өнгөрсөн сар шинийн баярын өмнө М.Энхболдийн хүү Э.Анарыг Улсын алдарт уяач цол хүртэхэд учир мэдэх хүмүүс “аавын буян” гэж уулга алдах вэ дээ.