Сүүлийн үед цахим орчинд экс ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой таагүй мэдээлэл ихээр гарах болсон. Х.Баттулга “уламжлал ёсоор” дуугүй байгаа бол охин Б.Намуун нь нь эгдүүцэж байгаагаа өөрийнхөө цахимд илэрхийлсэн юм.
Тодруулбал, “Анхаар ! Худал, ташаа мэдээлэл санаатайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ нэн даруй зогсоо ! Ийм үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйл болон бусад холбогдох хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Бид уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд шалгуулахаар албан ёсоор өргөдөл, гомдол гаргаж байна.” хэмээн бичжээ.
Үүнийгээ өөрийнхөө цахим хуудаст нийтэлж, Инстаграмдаа хүртэл оруулсан байгааг доор баримтжуулан хүргэж байна.

Эрүүгийн хуулийн 12.6 нь Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэсэн зүйл заалт байх бөгөөд худал мэдээллийг уг заалтаар шалгуулж байгаа бараг анхны тохиолдол ч байж мэдэхээр байна.
Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд .Биеэ үнэлэхийг зохион байгуулах
“1.Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.
Харин Б.Намуун энэхүү алдаагаа гялс засаж ” Худал, ташаа мэдээлэл санаатайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ нэн даруй зогсоо!

