Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьдыг УБТЗ-аас 1.5 тэрбум төгрөг завшиж, мөнгө угаасан гэмт хэрэгт ХУД-ээс гарахгүй байх ял оноолоо
Гэмт хэрэг

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьдыг УБТЗ-аас 1.5 тэрбум төгрөг завшиж, мөнгө угаасан гэмт хэрэгт ХУД-ээс гарахгүй байх ял оноолоо

coolНийтэлсэн: cool04/20/2026Шинэчилсэн:04/20/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд аавыгаа амьд байхад нь “Скай профешнл ложистик” ХХК-иараа дамжуулан 2017 оны долоодугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээг нийтийн албан тушаалтан буюу аав Д.Жигжиднямаатайгаа байгуулж давуу байдал олж авсан. Уг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болох 600 000 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод байгуулсан “Ансу трейдинглимитед” компанийнхаа данс руу шилжүүлж, түүнийгээ буцаан “Жи ар ди реалти” ХХК-ийнхаа дансаар Монгол улс руу буцаан оруулж ирсэн. Түүгээрээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Амар санаагийн гудамж дахь 1495 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, газар эзэмших эрхийн хамт худалдан авч мөнгө угаасан хэмээн буруутгаж байсан билээ.

Ж.Гарьдын үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1-1, 18.6-1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Эрүүгийн хуулийн 22.1.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 18.6.1 Мөнгө угаах

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж тус тус заасан байдаг.

Анхан шатны буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2026 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр Дугаар 2026/ШЦТ/58 шийтгэх тогтоол гарч, Ж.Гарьдыг гэм буруутай гэж үзсэн. Улмаар гэмт хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож, улсад учруулсан 1 578 924 000 төгрөг /1.5 тэрбум төгрөг/ гаргуулж улсын орлого болгохоор шийдсэн юм.

Үүнийг эсэргүүцэн Ж.Гарьдын өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг 2026 оны гуравдугаар сарын 24-ны өдөр хэлэлцээд 2026/ДШМ/327 тоот магадлал гаргаж ялыг хэвээр нь үлдээсэн.  Харин гэмт хэргийн улмаас улсад хохирсон мөнгөн дүн 1.5 тэрбум бус 2.086.080.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдсэн.

Өөрөөр хэлбэл аавтайгаа нийлж улсад хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан Ж.Гарьд Хан-Уул дүүргээс гарахгүй, улсад хоёр тэрбум төгрөг төлөхөөр болсон байна.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.