Дуучин Даваадалай гэр бүлийнхээ баярт мэдээг цахим хуудсаараа дамжуулан хуваалцаж, 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн 11:01 минутад хөөрхөн охинтой болсноо зарлалаа.

Тэрээр мөн эхнэрийнхээ төрөх үеийн зургийг нийтэлж,
“Эмэгтэй хүн бол гайхамшиг. Учир нь тэр өвдөж шаналж чаддаг, тэсэж чаддаг. Бас хамгийн гол нь хайрлаараа нэгэн амьдралыг хорвоод авчирч чаддаг. Эмэгтэй хүн бол амьдрал тээж, хорвоод хүн авчирдаг хамгийн хүчтэй ОРШИХУЙ… Баярлалаа чамдаа ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Хосууд болон бяцхан охинд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

