Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, өндөр хариуцлагатай албанд сонгогдсонтой холбогдуулан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нарын албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлсэнд талархалаа илэрхийлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж буйд таатай байгаагаа илэрхийллээ. Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга асан Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володины урилгаар энэ…
Зохиогч: Эрхэм админ
UBN.mn, M21, Elch.mn зэрэг сайт “ҮХЦ: “Ерөнхийлөгчөөр 50 хүрсэн, сүүлийн 5-с доошгүй жил эх орондоо байнга суусан, МУ-ын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. Үндсэн хуулийн цэц 2026.05.08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,…
Онцгой содон дууны үг, царайлаг дүр төрх, сайхан хоолойгоороо бусдаас ялгардаг дуучин жүжигчин AM-C. Тэрбээр уран бүтээл бүртээ өөрийн өнгө төрхийг шингээж, залуусын анхаарлыг татсаар яваа нэгэн. Тайзан дээр ч, амьдрал дээр ч энгийн хэрнээ стильтэй төрхөөрөө олны нүдэнд өртдөг нь түүний давуу тал. Манай дуранд тэрээр даруухан, чөлөөт хэв маягтайгаар бууж, өөрийн онцлог төрхийг дахин нэг баталлаа.
Сүүлийн үед олон нийтийн анхааралд байнга өртөх болсон “Апу”-гийн П.Батсайхан энэ удаад театрын орчинд харагджээ. Тэрбээр “Хориотой жүжиг”-ийг үзэхээр ирсэн бөгөөд энгийн, даруухан төрхөөрөө үзэгчдийн дунд алхана. Түүнтэй хамт нэгэн эмэгтэй явж байсан бөгөөд тэд тайван, дотно уур амьсгалд үзвэрээ үзэж, чөлөөт цагаа өнгөрүүлж буй нь ийнхүү манай дуранд өртжээ.
Монголын нэрт жүжигчин Ч.Болд, түүний гэргий Б.Солонго нарын хамтдаа авахуулсан шинэ зураг олны анхаарлыг татлаа. Нэг хүүтэй тэдний хувьд үндэсний хувцсаар ижилсэж, хуримын өнгө аяс шингэсэн энэхүү зураг нь “хуримын зар дуулгах гэж байна уу?” гэх хардлагыг төрүүлээд байна.
Өнгөрөгч 2025 оны 05 дугаар сард иргэн З сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Т нь хамтран амьдрагч З-ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусадтай хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ. Сэжигтэн 57 настай этгээд нь 36 настай хохирогчийг хөнөөгөөд цогцсыг нь Орхон аймгийн төвөөс 48 км зайд зөөвөрлөж булсан байжээ. Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Эх сурвалж: ЦЕГ
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахих, улс орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой засгийн газар хоорондын хамгийн том байгууллага юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагад 2026 оны байдлаар дэлхийн 193 тусгаар улс гишүүн болоод байна. Монгол улс НҮБ-д элсээд 65 жилийн нүүр үзэж байна. Монгол улс НҮБ-ын гишүүн тул НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR (Universal Periodic Review) нь гишүүн 193 улсын хүний эрхийн нөхцөл байдлыг 4.5 жил тутамд нэг удаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр дүгнэн хэлэлцдэг механизмд оролцдог. Улмаар гишүүн орнуудад зөвлөмж өгдөн бөгөөд Монгол улсад гүтгэх, доромжлох,…
Загварын тайзнаа гялалзаж явсан Mongolian Next Top Model”-ын ялагч Б.Цэрэндолгор бие давхар болжээ. Тэрээр хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт хийж, хайртай хүнтэйгээ албан ёсоор гэрлэлтээ баталгааж, анхны хүүхдээ өлгийдэх гэж байна.
Тажикистан улсын Душанбе хотод зохиогдож буй дэлхийн чансааны оноо олгох олон улсын 4 дэх цуврал тэмцээнд эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д 2 тамирчин маань хоорондоо аваргын төлөө барилдахад нэмэлт цагт торгуулиар Б.Ганхайч яллаа.
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд болон ар гэрийнхэнд нь өргөн дэвшүүлье. Үнэнийг эрэлхийлж, нийгмийг соён гэгээрүүлж, иргэдийн дуу хоолой болж байдаг Та бүхэн бол төр, ард түмнийг холбосон гүүр билээ. Та бүхний гарт нийгмээ зөв чиглэлд хөтлөх, сайн сайханд уриалан дуудах асар их хүч, нөлөө оршдог гэдэгт би үргэлж итгэдэг. Төр, засгийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ алдаа дутагдлыг нь ил тод хэлж, засаж залруулахад Та бүхний оруулдаг хувь нэмэр их. Иймээс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг…
