Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэтгүүлчид бол төр, ард түмнийг холбосон гүүр
Мэдээ

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэтгүүлчид бол төр, ард түмнийг холбосон гүүр

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд болон ар гэрийнхэнд нь өргөн дэвшүүлье.

Үнэнийг эрэлхийлж, нийгмийг соён гэгээрүүлж, иргэдийн дуу хоолой болж байдаг Та бүхэн бол төр, ард түмнийг холбосон гүүр билээ. Та бүхний гарт нийгмээ зөв чиглэлд хөтлөх, сайн сайханд уриалан дуудах асар их хүч, нөлөө оршдог гэдэгт би үргэлж итгэдэг.

Төр, засгийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ алдаа дутагдлыг нь ил тод хэлж, засаж залруулахад Та бүхний оруулдаг хувь нэмэр их. Иймээс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл мөн.

Цаашид ч төр, ард түмний ойлголцол, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэгт Та бүхэн үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, эв нэгдэлтэй, иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж байгаа Та бүхний үг үнэн, үзэг хурц, үйлс ариун байх болтугай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.