Зохиогч: Эрхэм админ

Отгонбаяр буюу “Хурд” хамтлагийн гишүүн, МУГЖ Отгонбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан охиныхоо төгсөлтийн баярт мөчийг хуваалцжээ. Тэрбээр “Өнөөдөр манай гэр бүлд онцгой өдөр тохиож, хайрт охин Номуки аавынхаа мөрөөдлийн сургууль болох Америкийн Бостон хотын алдарт Berklee College of Music-ийг төгсөж, амьдралд ганцхан тохиох мөч ирлээ” хэмээн бичсэн байна. Мөн охиндоо зориулан “Аав ээжээс нь илүү эрх чөлөөтэй, нарыг атган дүүлэн нисээрэй” хэмээн сэтгэлийн үгээ дайжээ.

Read More

Б.Цэцэг цахим хуудсаараа дамжуулан жүжигчин,мисс Шүүдэрцэцэг-ийн сүүлийн үеийн ярилцлагатай холбоотой байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хүчирхийлэлд өртсөн хүн ном бичих биш шүүхэд хандах ёстой. Эрүүл ухаантай туйлширмаар байна. Монгол эр хүний нэр төрийг юу ч үгүй уландаа гишгэж боломгүй” хэмээн бичжээ. Учир нь Шүүдэрцэцэг нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ экс хамтрагчийнхаа талаар ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаж, цахим орчинд маргаан дагуулаад байгаа юм. Түүний ярилцлагыг зарим хүмүүс эмэгтэй хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн үйлдэл хэмээн дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь хувийн харилцааг нийтэд дэлгэж, нөгөө талын нэр төрд халдсан байж болзошгүй хэмээн шүүмжилж байна.

Read More

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы (2026.05.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанд 102 гишүүн хүрэлцэн ирж, 81 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Б.Бейсен, О.Саранчулуун, Ж.Баясгалан, Ж.Галбадрах, Ж.Батжаргал, Ц.Мөнхтуяа, Н.Алтанхуяг нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Тэд үнийн өсөлт, иргэдийн амьжиргааг дэмжих, зарим бүтээн байгуулалтын төслийн явц, халамжийн бус иргэн төвт төсөвлөлт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн талаар тодруулсан юм. Гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол…

Read More

Загвар өмсөгч С.Төгс нөхөр, охины хамт олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Тэрээр жирэмсэн үеийнхээ төрхөө зоригтой, өвөрмөц хэв маягаар илэрхийлсэн нь олны анхаарлыг татав. Түүний гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, стиль имижийг нь онцлож байна

Read More

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотын “COEX” төвд 62 даxь удаагийн “Baeksang Art Awards” кино урлагийн шагнал гардуулаx ёслолын арга xэмжээ зоxион байгуулагдаж байна. “Солонгосын Оскар” xэмээгддэг “Baeksang Art Awards” кино наадмын 2026 оны “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид жүжигчин Xюн Бин ялалт байгуулав. Тэрээр “Made In Korea” зургаан ангит киноны Бэк Ки Тэгийн дүрээр ялалт байгуулжээ. Ташрамд дурдаxад жүжигчин Xюн Бин болон Сон Е Жин нар xосууд юм. БНСУ-ын дэлгэцийн урлагийн алдарт xосууд болоx Сон Е Жин, Xюн Бин нар xамтaрcaн “Crush Landing On You” xэмээx 16 ангит киноныxоо БНАСАУ-ын (Xойд Солонгос) xэсгийг гаргадаг xэсгийн зураг…

Read More

Дуучин Jason хүүгийнхээ анхны төрсөн өдрийг гэр бүл, ойр дотнын хүмүүсийн хүрээнд нижгэр тэмдэглэжээ. Jason гэр бүлийн халуун дулаан зургаа цахим хуудастаа хуваалцаж, “мартагдашгүй дурсамжтай өдөр боллоо” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.07/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал татварын багц хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. Олон улсын эдийн засгийн хурцадмал байдлаас үүдэлтэйгээр эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдуулан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Ерөнхий сайд тодотгоод, хуулийн төслүүдэд оруулсан гол зохицуулалтын талаар дурдлаа. Тухайлбал, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай…

Read More

“Содура” киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин, дуучин Ч.Очгэрэл олны арга хэмжээнд тун даруухан төрхөөр хүрэлцэн иржээ. Харин түүний нэг л бодолд автсан мэт нам гүм төрх олны анхаарлыг татаж, “юунд ингэтлээ гундуу харагдав” гэх яриаг дагуулаад амжив.

Read More

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү нь Рио 2016 зуны паралимпын наадмын жүдо бөхийн -60 кг жинд амжилттай оролцож, хүрэл медаль хүртэж байсан билээ. Тэрбээр мөн 2016 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан нэр хүндтэй тамирчин юм. Түүний спортын өндөр амжилт, туршлага, манлайллыг үнэлэн Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна. Ийнхүү Б.Ууганхүү нь Монголын паралимпын хөдөлгөөний хөгжилд бодит хувь нэмэр оруулах хариуцлагатай албыг хашихаар боллоо. Түүний хувьд өмнө нь Монголын Пара жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.06) Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгох, улмаар зээлийн хүүг бууруулах зэрэг асуудлуудаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдээс гадна Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц товч танилцуулга хийв. Тус хороо санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 29 хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэлээ. Цаашдаа хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр УИХ-д өргөн мэдүүлсэн болон боловсруулж байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулгадаа дурдаж,…

Read More