Жүжигчин О.Дөлгөөн дахин олны анхаарлыг татлаа. Тэрбээр энэ удаад хуримын даашинз өмсөн, үзэсгэлэн төгөлдөр төрхөөрөө цахим орчныг шуугиулж байна.

Түүний өмссөн цагаан даашинз нь торгон материал, цэцгэн чимэглэл, мөр дагасан уран хийцтэйгээрээ тун тансаг харагдана. Мөн урт гивлүүр, минимал нүүр будалт нь О.Дөлгөөний эмэгтэйлэг бөгөөд дэгжин төрхийг улам тодотгожээ.

Фенүүд нь “жинхэнэ сүйт бүсгүй шиг байна”, “хэтэрхий үзэсгэлэнтэй”, “хуримын зураг авалт уу?” хэмээн сэтгэгдлээ үлдээж байна.

Одоогоор энэхүү зураг нь шинэ уран бүтээл, сурталчилгааны ажил эсвэл хувийн зураг авалт эсэх нь тодорхойгүй байгаа ч О.Дөлгөөний “bridal look” фэнүүдийнх нь ярианы сэдэв болоод байна.

