Баян-Өлгий аймгийн Толбо суманд гарсан зам тээврийн ослын талаар ЦЕГ-аас тодруулахад “Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан гэх мэдээлэл энэ оны 5-р сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчимд тус аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн. 
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна.
Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12-р ангид суралцдаг байна. Жолоо барьж явсан иргэн нь 18 насанд хүрсэн байсан” гэв
