Зохиогч: Эрхэм админ

Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Балдорж-ийн “Хориотой жүжиг” 20 жилийн дараа шинэчлэгдсэн постдрам хэлбэрээр тайзнаа амжилттай тоглогдож, үзэгчдээс өндөр үнэлгээ хүртээд байсан билээ. Тэгвэл тус бүтээл үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа тоглогдохоор болж байна. Жүжгийг “Балдорж” сан болон Х ТҮЦ продакшн-ы албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Орфей театр, Хэрмэл крю хамтран орчин үеийн шийдэл, шинэ найруулгаар дахин хүргэж буй юм. Нийгмийн эмзэг, “хориотой” сэдвийг зоригтойгоор хөндсөн уг жүжиг нь шинэчлэгдсэн хувилбараараа үзэгчдийг гүн бодолд автуулж, хүчтэй сэтгэгдэл үлдээсэн бүтээл болоод байгаа билээ. “Хориотой жүжиг” постдрам тавдугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд ердөө 10 удаа тоглогдох тул үзэгчид амжиж үзэхийг…

Read More

Дэлгэц, тайзны уран бүтээлээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Б.Одончимэг сүүлийн үед илт турж, галбиржсан төрхөөр олны анхаарлыг татаж байна. Тэрбээр бие даасан хоёр дахь уран бүтээл болох “НАМАЙГ ДАГУУЛААД ЯВААЧ” драмын жүжигийнхээ гол дүрийг бүтээхийн зэрэгцээ продюсерээр ажиллаж буй. Түүний энэхүү өөрчлөлт, уран бүтээлийн идэвх нь фенүүдийнх нь сонирхлыг ихэд татаж, шинэ жүжгийг нь үзэх үзэлтийг улам нэмэгдүүлсээр байна.

Read More

Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрх, дуу хоолойгоороо танигдсан Камертон хамтлагийн ахлагч Д.Болд хувийн амьдралынхаа нэгэн халуун дотно мөчийг олон нийттэй хуваалцжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсанд гэргийдээ зориулан “Хайрт чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.Би хэзээ ч ганцаараа ийм хол явж чадахгүй байсан…” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн байна. Д.Болдын энэхүү нийтлэл нь түүний амжилтын ард гэр бүлийнх нь дэмжлэг, халамж хэр чухал байр суурь эзэлдгийг илтгэж буй.Сайн яваа эр хүний ард мундаг бүсгүй байдаг гэдэг. Эрхэм танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Read More

Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас чхолбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй харилцааны шинэ соёлыг хангасан ENAM 3.0 платформыг өнөөдрөөс /2026.05.01/ хэрэглээнд нэвтрүүллээ. ENAM 3.0 нь өмнөх хувилбараасаа бүрэн шинэчлэгдэж, гишүүдийн харилцаа, мэдээлэл, боломжийг нэг дор төвлөрүүлсэн гишүүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, оролцооны бодит, шинэ үеийн ухаалаг платформ болж байгаагаараа онцлог юм. ENAM 3.0 платформын нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын намын дарга Н.Учрал, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга нар бусад удирдлагууд, зөвлөхүүд, дэргэдэх байгууллага, нийслэл, дүүргийн намын хорооны төлөөлөл, гишүүд дэмжигчид олноор оролцлоо. Монгол Ардын намын дарга Н.Учрал нээлтийн…

Read More

Шинэ сарын өрнийн зурхайг хүргэж байна.  Хонь Өдөр өдрөөр ачаа дарамт хөнгөрөх таатай сар таныг хүлээж байна. Аливаа үйлдэл бүхэн тань санхүүгийн тогтвортой байдалтай холбогдоно. Гэхдээ аз болж таны мөнгө санхүү сайн байх нь. Та ойр дотны хүрээлэлдээ ч багагүй мөнгө зарцуулах бололтой. Сарын эхээр өөдрөг, хөнгөн мэдрэмж төрж, шинэ эхлэл тавих, ирэх он жилүүдийн төлөвлөгөөгөө боловсруулах урам зоригтой байна. Сарын дунд үеэр гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байна. Завгүй өдрүүдийн дараа гэр бүлийнхэнтэйгээ амсхийж, цагийг зугаатай өнгөрүүлэх бололтой. Танд өөртэйгөө ярилцаж, нам гүм байх хүсэл төрвөл заавал олон хүнтэй хамт байх гэж зүтгэх хэрэггүй. Үндсэндээ энэ сард таны…

Read More

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД Улаанбаатар хот  2026.05.01 Мэдээлэл гаргах нь Үндэслэл: УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулах тухай. 1. Б. Дэлгэрсайхан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын засгийн газрын 2022 оны 104 дүгээр тогтоолоор “Зүүнбаян-Ханги” чиглэлийн шинэ төмөр замыг бүтээн байгуулахаар, өөрийн компанийг төлөөлөн өөрийн хамаарал бүхий Монголиэн Транслайн ХХК-аар дамжуулан арилжааны хэлцэлд оролцож, нэр бүхий иргэнээс зээл авах ажлыг зохион байгуулж хэлцэл хийн, улмаар өөрөө уг иргэнээс авсан зээлд батлан даалт гарган шийдэж байсан байна. Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг зөрчиж, хуулиар тогтоосон үүрэгт…

Read More

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.01) нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 80 гишүүн хүрэлцэн ирснээр товлосон цагтаа хуралдаж эхэллээ. Энэ өдөр таван асуудал хэлэлцэхээр товлосныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцууллаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын эхэнд жагсаах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн тул урагш татан хэлэлцэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.01) Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг оновчтой удирдах, цаашид үүсэж болзошгүй хүндрэлүүдэд урьдчилан бэлтгэх бодлогын хүрээнд боловсруулсан гэдгийг  Тэргүүн Шадар сайд танилцуулгадаа онцолсон. Эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрэх хүлээлттэй байна. Нүүрсний олборлолт тогтвортой өсөж, дэлхийн зах зээл дээрх бусад түүхий эдийн…

Read More

Өнөөдөр олны танил болсон уран бүтээлчид маань оюутан ахуйдаа дотно үерхэж явсан нь энэ зурагнаас тодхон харагдаж байна. Тухайн үед хэн ч анзаараагүй энэ харилцаа хожим ил болж, фенүүдийг багагүй гайхшруулж эхэллээ. Хосуудын залуу насны энэ дурсамж цахим орчинд дахин сөхөгдөж,  дуулиан дагуулж байна…

Read More

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Төрийн ордонд “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Хотын орлогч Т.Даваадалайн биед халдаж, мөргөж унагасан байдаг. Д.Энхтүвшингийн зүгээс уучлал гуйсан ч цагдаагийн байгууллага гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шинжээч эмчийн дүгнэлтээр, Т.Даваадалайн биед хөнгөн хохирол тогтоогджээ. Иймд тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Read More