Зохиогч: Эрхэм админ

             Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит бус хуралдааныг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, үг хэллээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ.       “Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаас Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд…

Read More

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд бүртгэнэ. Харин Төрийн албаны шалгалтыг 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулахаар болсон. Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагуудын захиалгын дагуу, ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж, төрийн албаны шалгалтыг зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ удаад Төрийн албаны тухай шинэ хуулийн хүрээнд дээд боловсролтой иргэдийг ажил, мэргэжил, туршлага…

Read More

      Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Орхон аймгийн ИТХ-ын байгууллагаас санаачлан Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн БТСГ-тай хамтран зохион явууллаа.      Үндэсний бөхийн барилдааны нээлтэнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Жаргалсайхан, Б.Отгонбат, С.Ганцогт болон ардын Их Хурлын депутатууд оролцлоо. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн…

Read More

Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой өнөөдөр /01 дүгээр сарын 13-ны өдөр/ тохиож байна.  Орхон аймагт ажиллаж, амьдарч буй шинэ Үндсэн хууль батлалцсан ардын Их Хурлын депутатуудыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Манай аймагт шинэ Үндсэн хууль батлалцсан ардын Их Хурлын 6 депутат байдгаас Л.Баяндалай, Д.Цэен-Ойдов, С.Ёндонцамц нар хүрэлцэн ирсэн юм. Ардын Их Хурлын депутат Д.Тогооч, Д.Рэнцэннацаг, Д.Адъяа нар Улаанбаатар хотод Үндсэн хуулийн өдрийн арга хэмжээнд оролцож байгаа аж. Мөн…

Read More

Та бүхэндээ Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие, оюун ухаанаа чилээн оролцсон Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачиддаа талархал илэрхийлье. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн…

Read More

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн I хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар: 1. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2020 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай 2. Аймгийн “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр батлах тухай 3. Аймгийн “Өвлийн спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөр батлах тухай 4. 2020 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай 5. Хугацаа сунгах тухай 6. Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.        Хэлэлцэн асуудлын дарааллын дагуу аймгийн ИТХ-ын байгууллагын 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.      “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр нь 2020-2023 он хүртэл хэрэгжих аж. Энэхүү дэд хөтөлбөр батлагдсанаар жендерийн талаарх олон…

Read More

Сангийн яамны санаачилгаар төсвийн  ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн төсвийн тухай мэдлэг мэдээллийг тэлэхийг зорилго болгон сүүлийн жилүүдэд иргэн бүрт ойлгомжтой байдлаар “Иргэдийн төсөв” товхимол болон төсвийн гүйцэтгэлийн мэдээг цахим хэлбэрээр бэлтгэн хүргэдэг болсон билээ. Ингэснээр улс орны эдийн засгийн чадавх хэрхэн сайжрах, төсвийн орлогын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр орлого хэрхэн тогтвортой өсөх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлого хэрхэн нэмэгдэх, улс орны хөгжил ямар түвшинд хүрэх чиглэлээр бодит мэдээллийг иргэд авна. Тэгвэл манай аймгийн хувьд ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Орхон аймгийн Иргэдийн төсөв 2020 товхимолыг боловсруулах гэж байгаатай холбогдуулан тус товхимолыг боловсруулах баг манай аймагт 2020 оны…

Read More

Томуу , томуу төст өвчин тархвар судлалын 2020 оны 1дүгээр 7 хоногт амбулаторийн үзлэгийн 12.8% -ийг эзэлж өмнөх 7 хоногоос 2.3%-иар буурсан, түргэн тусламжийн дуудлагын 22.8% буюу өмнөх 7 хоногоос 26.4% аар буурсан үзүүлэлттэй байна. Томуу , томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллууж үзлэг,оношилгоог гэрийн эргэлтэд шилжүүллээ. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд хүүхэд нь өвдсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж…

Read More

Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк ОНӨҮГ-аас “Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлгийг долоо хоног бүр зохион байгуулахаар болжээ. Уг хэлэлцүүлэгт тус паркын эрдэмтэд болон салбар бүрийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцох юм. Хэлэлцүүлгээр боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил, инноваци, хотын эрх зүйн байдал, төрийн байгууллагын инноваци, нийгмийн халамжийн үйлчилгээ, мэдээлэл, харилцааны цахим технологийн хөгжил, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, банк санхүү зэрэг Эрдэнэт хотын бүхий л салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэлтийн чиг хандлага, тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцын талаар ярилцах аж. “Эрдэнэт хотын хөгжлийн гарц, шийдэл” хэлэлцүүлэг нь долоо хоног бүрийн пүрэв гарагт 18 цагаас ЭШУТП-ын Бизнес…

Read More