Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуу төрсөн түүх Буурал аав
Папарацци

Дуу төрсөн түүх Буурал аав

coolНийтэлсэн: cool03/25/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дуу төрсөн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт зохиолч Т.Юмсүрэн, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн нарын хамтын бүтээл “Буурал аав” дууг танилцуулж байна.

Зохиолч Т.Юмсүрэн 1960 оны намар оюутны амралтаараа төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж амарчээ. Аавынх нь бие барагтайхан, бараг л хэвтэрт ороод байсан цаг. Нэг өглөө аав нь гадаа гаран Алтайн их уулсаа ширтэж сууснаа “Газар нутаг маань мөнх, эзэн бид нар л хэврэг юм шив дээ” гэж бодлогошрон гунигтайхан хэлсэн ажээ. Айлын бага хүү Т.Юмсүрэн аавынхаа нүдийг эгцлэн харж цаст Алтайн оргилд идэр залуухан бүргэд мэт шунгаж явсан аавынх нь нүдний гал бөхсөн байхыг анх удаагаа үзсэн нь тэр.

Ингээд санхүүгийн сургуулийн оюутан хөвгүүн Т.Юмсүрэн ахтайгаа хамт аавыгаа аймгийн төвийн эмнэлэг бараадуулаад хот руу сургуульдаа мордсон байна.

Оюутны хичээл эхэлсэн шуугиант өдрүүд нэг л гунигтай байсан нь тодорхой. Ерөөсөө л “Газар нутаг маань мөнх, эзэн бид чинь хэврэг юм” хэмээн хэлсэн аавынх нь шаналант харц цээжинд нь үргэлжид хадаатай явна.

Ингээд цас будагнасан намрын тэр орой хөдөө гэрээс нь цахилгаан ирэв. Аав минь яасан юм бол, бие нь дээрдсэн болов уу, баяртай мэдээ ирсэн байж ч магад гэж горьдлого тээн уншлаа. Ах нарынх нь бичсэн тэрхүү цахилгаанд “Аав өнгөрсөн” гэх харуусалт мэдээ иржээ. “Энэ хоёрхон үгийг уншихуйд манайхан үе удмаараа өвөрт нь нутаглаж ирсэн Эмээлцэгийн минь уул нурах шиг болсон гэж бичсэн байдаг. Эмээлцэгийн их уулсаа сэтгэлдээ нураасан хүү намрын хайлган цагаар ачит эцгийгээ, авралт тэргүүн Алтайгаа санаж орчлон дээр ганцаардахдаа

“Нарлаг өндөр Алтайн ууланд

Намрын хяруу унаа даа

Настай буурал аав минь

Намайгаа харуулдан суугаа даа

Сүрлэг өндөр Алтайн ууланд

Шүүдэр хяруу унаа даа

Сүргийн дэргэдээс аав минь

Сүүмийх алсыг ширтээ дээ

Будант өндөр Алтайн уулаар

Буурал хяруу ороо доо

Буцаад хүү минь ирнэ гээд

Буурал аав минь хүлээгээд ээ” гэх шүлгийг тэмдэглэлийнхээ дэвтэрт нулимстай бичиж үлдээсэн гэдэг.

Ийм шүлэг тэрлэчихээд хэнд ч үзүүлэхээ мэдэхгүй явтал найз охин нь “Мяасүрэн багш манай сургууль дээр концерт бэлтгүүлж байгаа. Дууны үг байвал ая хийнэ гэж байна. Чамд шүлэг байвал өгөөч” хэмээн хэлснээс улбаалж энэхүү сайхан дуу төрөх үүд хаалга нээгдсэн гэдэг.

дуу төрсөн түүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.