МУГЖ У.Уранчимэг-ийн охин Анударийн төрсөн өдөр халуун дулаан уур амьсгал дунд тэмдэглэгджээ. Тэрээр ойр дотнын гэр бүлийнхэнтэйгээ хамт сюрприз барин баяраа тэмдэглэж, цахим хуудсандаа сэтгэл хөдөлгөм зургууд хуваалцсан байна. Ц.Анударь “Миний 30 нас үнэхээр сайхан байна… Удахгүй бид хоёр хоёр хүүхдийн эцэг эх болно” хэмээн бичиж, гэр бүл нь улам өргөжин тэлж буй баярт мэдээг давхар дуулгажээ. Ийнхүү төрсөн өдрийн баяр нь давхар утга учиртай болж, аз жаргал, хайр дүүрэн мөчүүдээр дурсагдах өдөр болсон байна
Зохиогч: Эрхэм админ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг Улсын Их Хурлаас хянан шалгахтай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хууль батлагдсантай холбоотойгоор Нийтийн сонсголын тухай хуульд заасан ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын…
Сүүлийн үед нам гүмхэн байсан Улсын арслан Э.Батмагнай энэ удаа далайн эрэг дээрх тансаг амралтаараа олны анхааралд өртөөд байна. Тэрбээр завин дээрээс тайван, өөртөө итгэлтэй дүр төрхийг харуулж, зуны өнгө аястай хувцсаар гангарчээ. Соёл урлаг, спортынхны дунд тренд болоод буй “амарч бас амьдарч чаддаг” хэв маягийг ийнхүү харуулжээ. Зарим цахим хэрэглэгчид “Арслан маань бүр гадаад стилд оржээ”, “Амьдрал гоё байна шүү” хэмээн сэтгэгдлээ үлдээж байна.
Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэртэй жүжигчин Б.Навчаа өөрийн сонирхолтой, энгийн хэрнээ утга учиртай байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Мисс болох гээд gym-д яваад байна уу?” гэх асуултад: “Үгүй ээ, үгүй. Танагтайхан өтөлчих гээд л. Үеийнхэн маажийгаад алхаж байхад тэгшхэн алхчих санаатай” хэмээн хариулсан байна. Түүний энэхүү үг олон нийтийн дунд эерэг хандлага төрүүлж, нас ахих тусам эрүүл, зөв амьдрахын чухлыг сануулж буй юм.
Нийслэлийн удирдлагын түвшинд бужигнаан үргэлжилж буй энэ үед Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал-ын нэгэн төлөөлөгч хотын даргын албан тушаалд ахих нууцхан зорилго тээж, биеэ бэлдэж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тус төлөөлөгч Д.Ихбаяр нь жүжигчин Мишээл-ийн нөхөр гэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн аж. Хөрөнгө, орлогын байдал Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал: 🏢 2 орон сууц, 1 үйлчилгээний зориулалттай байр, 1 автозогсоол → Нийт үнэлгээ: 420 сая төгрөг 💎 Үнэт эдлэл: 100 сая төгрөг 💵 Авлага: 170 сая төгрөг 💳 Зээл: 97 сая төгрөг 🏦 Хадгаламж: 6 сая төгрөг 🐄 Мал аж ахуй, газар эзэмшил Түүнчлэн: Үхэр – 75 Хонь –…
НӨАТ-ын 2026 оны нэгдүгээр улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ. Татварын ерөнхий газраас И-баримт апп-аар дамжуулан буцаан олголтын дүнгээсээ газрын болон бусад татвараа төлөх сонголтыг иргэдэд олгодог бөгөөд уг санал асуулгыг өнгөрсөн долоо хоногт явуулсан юм. Татвар төлсний дараах буцаан олголтыг дөрөвдүгээр сардаа багтааж буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлэх ажээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайн гэрт ЭЦА-наас нэгжлэг хийж буй талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Т.Даваадалайг 48 цагийн хугацаагаар баривчилсан байна. Сануулахад, түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх асуудалд холбогдоод байгаа юм.
Улсын Их Хурлаас аймгийн Тамгын газар, Эрчим хүчний яамтай хамтран Ховд аймагт зохион байгуулж буй “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнд оролцохоор Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус аймагт ажиллаж байна. Энэ нь түүний Улсын Их Хурлын даргын хувьд орон нутагт хийж буй анхны томилолт юм. Баруун бүсийн тулгуур төв-Ховд хотод Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг хүрэлцэн ирэхэд тус аймгийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсан, Засаг дарга М.Амарсанаа болон Тамгын газрын удирдлагууд угтан авлаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүнээр сонгогдсонд нь аймгийн удирдлага түүнд баяр хүргэж, төрөлх нутаг орноо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, “Ховд аймгийн 100…
“Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэх үг бий. Урлаг, спортын салбарын нэр хүндтэй хоёр гэр бүл ураг барилдсан нь олны анхаарлыг татсаар ирсэн. Тодруулбал, найруулагч Ц.Хүсэлбаатарын гэр бүл Улсын Тод манлай уяач А.Батсүхийнхтэй худ ургийн холбоотой болж, тэдний охин Б.Гангамаа тус айлын бэр болж хөөрхөн хүү төрүүлсэн. Тэгвэл Сумьяадоржынх бүл нэмж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байна. Залуу хос одоогоор гадаадад суралцаж, ажиллаж амьдрахын зэрэгцээ аялан, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг бичиж яваа гэнэ.
Дуучин Бeки буюу Мөнхбаяр Шадар сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр томилогдсон гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Урлагийн тайзнаас улс рүү “шилжсэн” нь сонирхол татаад байна Тэрбээр өмнө нь Оюутолгой компанид ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж явсан, нийгэм, улс төрийн идэвхтэй нэгэн гэдгээрээ танигдсан. Мөн түүнийг мисс, загвар өмсөгч Бадамгэрэлийн нөхөр гэдгээр олон нийт андахгүй. Урлагаас төр рүү хийсэн энэ алхам нь чадвар уу, танил тал уу? Ингээд түүний урлагт хүчин зүтгэж явахдаа дуулсан зарим нэг дууг эргэн санацгаая https://youtu.be/wBZ7iNLx2Wo?feature=shared https://youtu.be/E5lcsU0X3SY?si=ucCs80SdghQnyTnu
