Зохиогч: Эрхэм админ

Монголын хамгийн дуулиантай амбицтай генералуудын нэг бол Б.Хурц. Эрхэм генералын энхрий гэргий Ү.Сарнай нөхрөөсөө дутахаагүй алдартай гэхэд болно. Ширээ засалт, загварын өндөр мэдрэмжтэйгээрээ гайхагддаг хатагтай Ү.Сарнай манай дуранд ийнхүү өртсөн байх юм. Ү.Сарнай хатагтайн хувьд Сарнайх салон, Pekaso брэндээрээ дээдсийнхэн дундаа алдартай. Цэцэг зардаг тэрбээр дээдсийн зиндааныхан хэрхэн биеэ авч явдагийг өөрөөрөө үлгэрлэн харуулж буй тэрбээр дөрвөн хүүхдийн ээж бөгөөд үзэл бодлоо хэнээс ч айхгүй хэлдэг зоригтой нэгэн билээ.

Read More

ГХЯ-ны хажууд “LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг ДӨРВӨН МАШИН МӨРГӨСӨН ОСОЛ ГАРГАЖ,өөрөө ухаан алдаж унаад сэргэжээ Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 16 цаг 30 минутын орчимд ГХЯ-ны дэргэдэх замын бродюр давж 4 машин мөргөсөн зам тээврийн осол гарчээ. Энэ хэргийг “LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг үйлдсэн аж. Тэрбээр автомашин барьж явахдаа ухаан алдсан гэсэн мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Read More

Нийтийн дууны урлагийн нэртэй төлөөлөгч Э.Чулуунчимэг билэгт сайн өдөр шинэхэн унаа хүлгээ хүлээн авчээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа хуваалцаж, “алтан шар зам минь өлзийтэй сайхан байг” хэмээн ерөөл дэвшүүлсэн байна. Сонирхолтой нь, тэр өдөр санамсаргүйгээр гавьяат цолтой ахтайгаа таарч, шинэ унаагаа хамтдаа хүлээн авсан нь давхар бэлгэшээлтэй үйл явдал болсон талаар дурджээ. Мөн түүний ээж хоёр унааг сүүгээр мялааж, монгол уламжлалын дагуу ерөөл өргөв.

Read More

Монголын орчин үеийн поп урлагийн төлөөлөгчдийн нэг Э.Агиймаа-гийн нөхөр түүний хөргийг цээжин дээрээ шивүүлсэн нь цахим орчинд олны анхаарлыг татаж байна. Түүний цээжин дээрх шивээс нь дуучны нүүр төрхийг нарийн детальтайгаар дүрсэлсэн бөгөөд хажууд нь сарнай цэцгийн элемент нэмсэн нь онцлог харагдана. Урлагийн мэдрэмж, хувийн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн энэхүү шивээсийг олон нийт “хайрын илэрхийлэл” хэмээн үнэлж байна.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.04.21/ Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт…

Read More

МУГЖ, 20-р зууны манлай, поп дива дуучин Б.Сарантуяа-гийн төрсөн өдрийн баярт хүрэлцэн ирсэн олны танил эрхмүүдийн нэг нь дуучин С.Наран байлаа. Тэрээр баярын уур амьсгалд нэгдэн, нүдний шилтэй төрх нь үргэлж залуу, донжтой харагдуулж байгаа нь  дуранд ийнхүү буужээ.

Read More

Б.Сарантуяа 2026 оны зургаадугаар сарын 6-нд зохион байгуулах “Хайрын бурхан” тоглолтынхоо талаар өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ. Тэрбээр энэхүү тоглолтоо уран бүтээлийн 40 жилийн ойдоо зориулан бэлтгэж буй бөгөөд үзэгч, сонсогчдодоо амьд хөгжмийн гайхамшиг, дурсамж дүүрэн үдэшийг бэлэглэхээ онцолсон юм. “Хайрын бурхан” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэн-д болох бөгөөд олон хит дуу, тусгай найруулга, шинэ шийдлүүдийг нэгтгэсэн томоохон хэмжээний шоу тоглолт болохоор төлөвлөгдөж байна. Тоглолтын талаарх мэдээлэл хийх үеэрх манай дуранд буусан агшнууд.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.20) Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, тус зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн тус байгууллагын гол чиг үүрэг болох төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн цахим системийг баяжуулалтад томоохон шинэчлэл хийж, энэ хүрээнд  2025 оноос төрийн албан хаагч бүр нэгдсэн мэдээллийн санруу нэвтэрч, цахим хувийн хэрэгтэйгээ танилцаж, холбогдох мэдээллээ үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг болсон гэв. 2025 оны улсын нэгдсэн тоо бүртгэлээр 4330 төрийн байгууллагад 213611 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын ажиллах хүчний 14.5, нийт хүн амын…

Read More

Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын орчимд /2026.04.18/Монгол гэр, хашаа шатаж байх үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Баярхүү, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Даваадаш нар харж, гэрт унтаж байсан хоёр иргэнийг галын голомтоос гаргаж, амь насыг нь аварсан байна. Дээрх иргэдийг сумын эрүүл мэндийн төвд хүргэж, галыг иргэдийн хүчээр түргэн шуурхай унтраан нурманд оруулаад байна. Цаг агаарын хувьд хүчтэй салхитай байсан бөгөөд хажуу айлын хашаа, гэр шатах эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Read More

Оюутны ширээнээс хурган одын амьдралтай залгаж тайз, дэлгэцнээ олон дүр амилуулсан Д.Мөнх-Од 40 гарсан эр билээ. УДЭТ-т ажиллаж байгаа тэрбээр өдгөө гурав дахь амьдралаа зохиожээ. Тодруулбал, Д.Мөнх-Од анхны амьдралаасаа амин хайртай хүүхдүүдтэй болсон ч салсан. Улмаар Д.Мөнх-Од хэдэн жилийн өмнө ИЗИС-ийн Театр урлагийн сургуульд дуулах ур зүйн хичээлийн багшаар ажилладаг байхдаа тус сургуулийн жүжигчний ангийн оюутан бүсгүй Б.Азжаргалыг эхнэрээ болгож, хөөрхөн охинтой болсон билээ. Өдгөө Б.Азжаргал загвар өмсөгч, жүжигчнээр ажиллаж байгаа бол Д.Мөнх-Од дараагийн амьдралаа эхлүүлжээ. МУСТА Д.Мөнх-Одын хувьд дүү бүсгүйчүүдтэй хайрын романс үүсгэдгээрээ гаршиж байгаа бололтой. Түүний хоёр болон гурав дахь эхнэр нь түүнээс олон насаар дүү бүсгүйчүүд бөгөөд…

Read More