Монголчууд бурханч лам Г.Пүрэвбат агсныг гадаад эхнэртэй, хоёр охинтой гэдгийг мэдэхээс тэд нар нь хаана байдаг, ямар хүмүүс байдаг тухай тэр бүр мэдэх нь цөөн Тэгвэ бурханч лам Г.Пүрэвбат агсны том охин Анхаа Ханаа Монголын кино рулагт өрөийн хувь нэмрээ оруулж яваа бүсгүй бий. Үүний хажуугаар аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээс гадна нийгэмд гэрэл гэгээтэй бүхнийг түгээх үйлсэд оролцож байгаа харагддаг. Харин энэ удада нэгэн киноны нээлтэд нар мэт инээд цацруулан явахдаа манай дуранд ийнхүү өртсөн байх юм.
Зохиогч: Эрхэм админ
“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна. Адал явдалт “МАД” уран сайхны киноны продюсероор Ч.Түвшинтөгс, найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, “Орлон тоглогч”, “Надад ирээгүй хайр” олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдвард Ондар, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, “Эрхэм элч” продакшны жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ. Ташрамд дурдахад, “Зэв” фильмийн уран бүтээлчид…
Д хэсгийг тэргүүлсэн Монгол улсын шигшээ баг зооны аваргын төлөө Узбекистан улсын шигшээ багтай барилдан 4:3 харьцаагаар буулган авч алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Монгол- Узбекстан 3:3 (1:0) МУГТ Л.Энхрийлэн, Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, Улаанбаатар их дуулгын аварга О.Уранбаяр нар ялалт авч ялалтын харьцаа 3:3 тэнцэж сугалахад -70кг таарч нэмэлт барилдаанд МУГТ Л.Энхрийлэн өрсөлдөгчөө 30 секундэд цэвэр ялж финалд шалгарав. Алтан медалийн төлөө Казахстан улсын шигшээ багтай 16:00 цагаас барилдана.
Монгол Улсын Ардын жүжигчин С. Батсүх эмэгтэй жолооч нарын талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Эмэгтэй жолооч нарын өмнүүр битгий дайр, ууртай яваа. Ажиллаж, хөдөлмөрлөж ирэхэд ард нь архидчихсан, арчаагүй нөхөр хүлээж байдаг. Амьдралаа авч явж яваа учраас битгий бухимдуул” хэмээн хэлсэн байна. Түүний энэхүү үг олон нийтийн анхаарлыг татаж, нийгэм дэх гэр бүлийн харилцаа, эмэгтэйчүүдийн ачаалал, жолооч нарын соёл зэрэг асуудлыг дахин хөндөхөд хүргэж байна.
Дуучин Т.Дэлгэрмөрөн: Зөндөө их уйллаа даа. Тэнгэрлэг Монголын хүчирхэг ээжүүд ээ!!! Тэр чадлаа. Аав охин 2-ын нөр их хөдөлмөр хичээл зүтгэл үнэнч шударга амьдралын хариу болгож дэлхий бидэнд хөгжмийн ертөнцийн үүд хаалгаа нээлээ. Тийм ээ дэлхийд 3-д ордог Шанхайн хөгжмийн их сургуулийн анхны монгол оюутан болж чадлаа.Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй үгээр илэрхийлж байгаа энэ гайхамшигт мэдрэмжийг олгосон Монгол Улсын Хөгжим бүжгийн Консерваторын сургууль, мэргэжлийн багш Адьяабазар таны ач гавьяа билээ. Аав охин 2 тэврэлдэн уйлж ээж минь биднийг тэнгэрээс хараад баярлаж байгаа байх даа гэж хэлэхэд юу тохиолдсон гэж санана. Бурхан тэнгэр минь. Жаахан сэтгэл хөдлөлөө дараадахъя. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй…
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.17/ Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзлаа. “Парламентат ёс, парламентын ардчилал бол монголын ард түмний үнэт зүйл, Үндсэн хуулиараа хийсэн сонголт. Монгол төрийн уураг тархи нь болсон Улсын Их Хурлын үйл ажиллагаанаас төрийн нэр хүнд, ард түмний парламентад итгэх итгэл шууд хамаардаг. Иймд парламентын дархлааг бэхжүүлэх, үйл ажиллагааг шинэчлэн сайжруулахаас ажил эхлэх ёстой” гэдгийг тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд онцоллоо. Улсын Их Хурлын даргын албан тушаалд томилогдсон даруйдаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, ил тод, нээлттэй болгох, сахилга хариуцлага,…
“Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино албан ёсоор нээлтээ хийж, бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Нээлтийн улаан хивсний ёслолд гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа оролцож, тод ягаан өнгийн дэгжин даашинзаар гоён олны анхаарлыг татсан юм. Тэрбээр “Сэтгэлийн уяа” киног зорьж үзээд гэр бүлийн нандин дурсамж бүтээгээрэй хэмээн үзэгчдэд уриалсан. Мөн “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа гол дүрийг бүтээсэн гэдгээрээ онцлогтой юм. Түүний баяр баясгалантай инээмсэглэл, өөртөө итгэлтэй төрх нь нээлтийн уур амьсгалыг улам чимж байлаа.
“Хувьсал” продакшн, VOO платформын хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино албан ёсоор нээлтээ хийж, бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж, уран бүтээлчид болон урлаг, соёлын салбарын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Кино багийнхан улаан хивсний ёслолд оролцож, үзэгчидтэйгээ сэтгэгдлээ хуваалцлаа. “Сэтгэлийн уяа” кино нь хүний дотоод ертөнц, хайр сэтгэл, амьдралын үнэ цэнийг хөндсөн уянгын драм төрлийн бүтээл бөгөөд орчин үеийн нийгмийн харилцаа, хувь хүний сэтгэлзүйн нарийн мэдрэмжийг илэрхийлсэн байна.
Парламентын ягааны гудамж гэх үү? Манай ягаанууд, айлын ягаануудтай адилхан болоод байгаа нь л миний сэтгэлийг ихэд түгшээж байна. Лос Анжелос, Амстердам гээд дэлхийн томоохон хотуудын олонх нь албан бусаар ягааны гудамжтай. За зарим жуулчдын зорьж очдог төв цэг. Гэтэл манай эмэгтэй гишүүд шалтгаан л гарвал ягаанаар ижилсдэг боллоо. 2024 оноос хойш гурав дахь ягааралт энэ байлаа. Энэ бол хүйсийн ялгаа, хувцасны сонголтоор эргэн тойрныхоо хүмүүс, танхим нэгтнүүдээ бүллидэж байгаа нэг хэлбэр. Тэр тусмаа УИХ-ын танхимд, тэгэхдээ бүр ёс зүй, хариуцлагын талаар авч хэлэлцсэн өдөр ягаарлаа. Үзэл санааны ягааны гудамж уу, эсвэл үнэн утгаараа үнэ мөнгөний ягааралт байв уу? Хэдхэн…
Нэгүүн.мн сайтын редакцийг лацдаж, эрхлэгч Г.Баяржаргалыг цагдан хорьсон асуудал дээр Глоб интернэшнл төв, Хэвлэлийн зөвлөл, Хил хязгааргүй сурвалжлагчид, Сэтгүүлч үүр төв хамтарсна МЭДЭГДЭЛ гаргажээ. Уг асуудал дээр эрэн сурвалжлах сэтгүүлч Ц.Чимэддондог байр сууриа илэрхийлжээ. Сэтгүүлч Ц.Чимэддондог: -Би Нэгүүн.мн сайтад тийм ч таатай биш. Гэхдээ байна аа, сэтгүүлчийн тоног төхөөрөмжийг хурааж, редакцыг нь лацдаж байгаа нь зөвхөн Нэгүүнийхэнд хамаатай хэрэг ер биш, нийт салбарт маань нөмрүүлж буй айдас, эрсдэл, хор мөн. Хамгийн эмгэнэлтэй нь, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч “гэмт хэрэгтэн” гэж цоллохгүй байх Үндсэн хуулийн суурь зарчмыг цагдаа нар уландаа гишгэж байна. Мөрдөн байцаалт нэрээр редакцийн нууцад халдаж,…
