Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчидтай эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, ЭМД-ын санхүүжилт, эмч ажилчдын цалин хангамжийн асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас тооцож, цалингийн нэг системтэй болгох, ард түмний хамгийн их хэрэглэдэг эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах үүрэг өглөө. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, оновчтой болгож, даатгалаар авдаг тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, мөн хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилж иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулана гэлээ. Түүнчлэн…
Зохиогч: Эрхэм админ
“Урьдчилсан байдлаар талийгаачийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. БНСУ-ын иргэн 2026 оны 1-р сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ‘Чингис хаан’ олон улсын нисэх буудалд ганцаараа аялахаар ирсэн байна. Одоогоор тус иргэн ямар шалтгаанаар Хүй долоон худаг орчимд очсон, нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.
“Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм. “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд Гавьяат жүжигчин У.Уранчимэг эмээгийн дүр бүтээсэн байна. Түүний хувьд амьдрал дээрээ эмээ болж, зээгийн зулай үнэрлээд буй. Цахим орчинд тэрбээр “Uujuu’s grandma” хуудсыг хөтлөн, зээ хүүтэйгээ өнгөрүүлсэн хөгжилтэй, дурсамжтай хормуудаа хадгалан үлдээдэг. Тайз, дэлгэцийн олон олон уран бүтээлд өөр өөр онцлогтой дүрүүдийг гарамгай бүтээж ирсэн түүнийг энэ удаа “Сэтгэлийн уяа” киноноос эмээгийн төрхөөр харах нь. Ташрамд дурдахад, “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын…
Р.Нямбаяр: Эмийн чанарт анхаарах шаардлагатай гэв Тэрээр Монголд худалдаалагдаж буй эм, тэр дундаа антибиотикийн чанар, найрлагад эргэлзэж буйгаа илэрхийлж, хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатайг онцоллоо. Түүний хэлснээр, эмийн зах зээл нь их хэмжээний мөнгөн эргэлттэй тул чанар, стандартын асуудалд анхаарал сул байдаг байж болзошгүй гэлээ. Мөн салбар хариуцсан удирдлагууд бодитой өөрчлөлт хийж, иргэдийг чанартай, баталгаатай эм хэрэглэх нөхцөлөөр хангах хэрэгтэйг уриалсан байна. Тэрбээр чанаргүй эм импортлох, нийлүүлэх асуудалд хатуу хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Монголын Ардчиллын “алтан хараацай”, эрхэм хүндэт “халзан Д.Баттулга” хэмээн олонд алдаршсан, Нийслэлийн АН-ын дарга асан, НИТХ-ын дарга асан Д.Баттулга тэнгэрийн оронд заларсан билээ. Түүнийг хөдөөлүүлэх үед Э.Бат-Үүл, Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд талархал илэрхийлэв. Тодруулбал, Э.Бат-Үүл өөрийн цахим хуудаст “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маань салах ёс хийх ажиллагаанд биечлэн хүрэлцэн ирж, эмгэнэл илэрхийллээ. Тэрээр МоАХ-ын партизануудын дунд энгийнээр дугаарлан зогсож, ээлж нь ирэхэд гүнээ мэхийн ёслон, гашуудлын цуваа холдох хүртэл хүндэтгэн зогссон нь үнэхээр хүндэтгэл төрүүлэм үйлдэл байлаа. Д.Баттулга дарга бол ийм л хүндэтгэл хүлээх лидер хүн байсныг энэ бүхэн илтгэж байна. Манай намын залуус болох Ган-Очир, Болормаа нар энэ бүхнээс сургамж…
Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм. “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа гол дүр бүтээсэн байна. Түүний хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд анх тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Түүнээс хойш “Миний эхнэр тагнуулч”, “Шуугиан таригч”, “Манан зүсэгч”, “Cool аав” гэхчилэн хэд хэдэн кинонд туслах болон гол дүр бүтээсэн тэрбээр дахин “Хувьсал” продакшнтай хамтран жүжигчний хувиар ийнхүү дэлгэцнээ эргэн ирэх гэж байна. Ташрамд дурдахад, “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин…
Жүжигчин О.Дөлгөөн АНУ, Англи, Казакстан, Узбекстан, Австрали зэрэг орнуудын хамтран бүтээж буй “Доголон төмөр хаан” буюу “Tamerlane” кинонд 2023 онд тоглосон. Нетфликсийн дэлгэцнээ гарах кинонд Монгол жүжигчин бүсгүй ийнхүү гүнжийн дүрд сонгогдон тоглосон нь сайхан мэдээ. Тэгвэл “Tamerlane” кино 2026 оны 4-р сарын 8нд буюу өчигдөр Казахстан улсын Алма-Ата хотноо нээлтээ хийж О.Дөлгөөн нээлтэнд оролцлоо.
Мах бэлтгэгч ААН-үүдийн хүсэлтийн дагуу дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нөөцийн үхрийн махыг кг тутамд 3000, хонины махыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 15-18 мянган төгрөгөөр борлуулах шийдвэр гаргажээ. Компаниуд бензин шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан нөөцийн махыг хуучин үнээр нь борлуулах боломжгүй гэсэн байна. #TV5Mongolia
Э.С нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газарт хандан “2012 онд Б.А-гийн найз бүсгүйн хүсэлтээр хайрын сэдэвтэй дууны үг бичиж тус бүтээлийг дуучин Б.А-д өгсөн гэтэл миний зөвшөөрөлгүйгээр 13 жилийн турш тасралтгүй ашиглаж, ашиг хүртэж, сануулга анхааруулгыг үл тоож миний зохиогчийн эрхийг зөрчсөн, тус үйлдэл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа тул цаашид зохиогчийн зөвшөөрөлгүй аливаа хэлбэрээр ашиглахыг хориглох, өөрт учирсан эдийн засгийн хохиролд 35 сая төгрөг гаргуулах, зөвшөөрлийн нөхцөлийг тогтоох, хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэх өргөдөл гаргасны дагуу 2025 оны 10 дугаар сард зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж мөн оны 11 сард шийтгэлийн хуудсаар…
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.04.09) үдээс хойш Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм. Тус байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцжээ. Төсөлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно.” гэж тусгасныг “гучин хувь” болгон өөрчлөх,…
