Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.04.09/ барилгын салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нийт алба хаагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд Барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын барилгын нэгдсэн холбооны удирдлагуудтай барилгын салбарын 2026-2028 оны 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа. Энэхүү 3 талт хэлэлцээр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг баримталсан бөгөөд салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилгын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг хүн амын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл өсгөх, норм, норматив, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар,…
Зохиогч: Эрхэм админ
Жил бүр Монгол Улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “ Дэлхийн мөнгөний долоо хоног ” аян энэ жил “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриа дор 2026 оны 3-р сарын 19-ний өдөр Улаабаатар хотод эхэлсэн. Гурван долоо хоног үргэлжлэх аяны хүрээнд орон даяар хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдан үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны 4-р сарын 3-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран зохион байгуулав. Уг арга…
Өнгөрөгч жилийн Үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэсэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат бөх Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэнтэй холбоотойгоор түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан бөгөөд Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс уг өргөдлийг хүлээн авч, маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгээд буй. Тэгвэл түүний өргөдөлтэй холбоотой допингийн маргааныг хэлэлцэх хуралдаан өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт болохоор товложээ. Уг хуралдаанд “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах…
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.08) Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын бүтэц, чиг үүргийн судалгааг хийж, давхардал хийдлийг арилгах, чиг үүргийг оновчтой болгож, орон тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлээд энэ ажилд төрийн аудитын байгууллага онцгой оролцоотой байх ёстой хэмээв. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ажлаа хүлээж авснаас хойш 11 сарын хугацаанд байгууллагын стратеги болон бүтцээ шинэчилж, хоёр нэгж аудитын чиг үүрэг гүйцэтгэдэг байсныг таван нэгж болгож нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар 80.2 хувь нь аудитын 19.8 хувь нь дэмжин туслах чиг үүрэгтэйгээр төрийн хяналтын үйл…
Олонд “Пунтик” нэрээр танигдсан жүжигчин Пүрэвжаргал уран бүтээлийн шинэ замд хөл тавьж, дуучнаар хүч үзэхээр болсон уу. Тэрээр анхны уран бүтээлээ сонсогчдод хүргэхээр зэхэж буй бололтой. Жүжигчинээс дуучин болтлоо өөрчлөгдөж буй түүний шинэ өнгө төрх үзэгчдэд таалагдах эсэх нь олны анхаарлыг татаж байна. Энэ бүхэн түр зуурын сонирхол уу, эсвэл түүний шинэ карьерын эхлэл үү?
Сүүлийн үед олны нүднээс“алга болсон” жүжигчин Б.Навчаа фитнесст идэвхтэй хичээллэж, биеэ эрс өөрчилсөн бололтой. Тэрээр 20 кг-аар мөр хийж буй бичлэгээ хуваалцахдаа “тураад туяхан болсон” гэж бодтол эсрэгээрээ булчинлаг, хүчирхэг төрхтэй болсон хэмээн хошигножээ.
Нэгүүн.мн сайтын редакцид 2026.03.19-ны өдөр Эрүүгийн цагдаагийн алба хаагчид нэгжлэг хийж, сэтгүүлчийг нь ажил үүргээ гүйцэтгэж явахад нь гудамжнаас албадан авч явсан байдаг. Улмаар маргааш нь буюу 2026.03.20 -ны өдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ гэмт хэрэг үйлдсэн нь ТОГТООГДСОН хэмээн зарлаж, ХААЛТТАЙ шүүх хурлын мэдээлэл болон Хувь хүний нууцын тухай хууль зөрчиж мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчин эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал үүссэн тул Нэгүүн.мн сайтын хамт олон ХЭҮК, АТГ, ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газарт хандсан байдаг.…
Сүүлийн үед хууль хяналтын байгууллагууд хэвлэлийн хурал, албан мэдээлэл хийхдээ шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөрдөн шалгах шатанд яваа, эсхүл шүүх хурал нь товлогдсон хэргийн талаар олон нийтэд мэдээлэх тохиолдол нэмэгдэж байгааг өмгөөлөгч Р.Булгамаа онцоллоо. Тэрбээр энэ нь хууль зүйн ноцтой зөрчил үүсгэх эрсдэлтэйг анхааруулж, Монгол Улсын Үндсэн хууль-д заасан гэм буруугүйд тооцох зарчим алдагдах нөхцөл бүрдэж байгааг дурдсан юм. Тодруулбал, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийг олон нийтэд мэдээлэх нь тухайн хүнийг урьдчилан гэм буруутай мэтээр ойлгуулах, нэр төр, алдар хүндэд нь халдах, хувь хүний нууцыг задруулах эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-д мөрдөн шалгах ажиллагааны нууцыг…
Төрийн бодлого тодорхойлоход шаардлагатай статистикийн мэдээллийг илүү нарийвчлалтай боловсруулах асуудлаар үүрэг чиглэл өгөв Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.07) Улсын Их Хуралд үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Үндэсний статистикийн хорооны бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, танилцах уулзалт хийлээ. Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Эдийн засгийн нөхцөл байдал-өрхийн санхүү” сэдвээр мэдээлэл хийж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Эдийн засгийн өсөлтийг өмнө нь улирлаар тооцдог байсан бол одоо сараар тооцдог болсон байна. Тоо баримтаас харахад 2025 онд эдийн засгийн жилийн өсөлт 6.8 хувьтай гарсан бол 2026 оны эхний эхний хоёр сарын байдлаар 7.6 хувийн өсөлттэй харьцангуй сайн…
2026 оны 1-р улирлын төлбөрийн баримтаа 2026.04.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа аваарай. Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг. Тухайлбал 1-10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30,000, 11-50 баримт бүртгүүлсэн бол 40,000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60,000 төгрөгийн эзэн болно.
