УИХ дахь АН-ын жагсаалтын гишүүдийн нэг Гомбын Ганбаатар орцондоо бусдад зодуулжээ. Тодруулбал, согтуу этгээд орцондоо гуйвж явахдаа УИХ-ын гишүүн Г.Ганбаатартхй шүргэлцсэнээс болж маргалдан нударга зөрүүлсэн гэнэ. Уг хэргийн улмаас согтуу иргэн эрүүлжүүлэх байранд хонож, өнөөдөр үргэлжлүүлээд Зөрчлийн хэргээр шалгуулж байгаа аж. Учир нь УИХ-ын гишүүнд гэмтлийн зэрэг гарахааргүй тул ийнхүү зөрчлийн хэргээр шалгаж байгаа юм байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зохиогч: Эрхэм админ
“Хувьсал” продакшн дэлгэцийн арав дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. Тодруулбал, “Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас үзэгчдийн хүртээл болгох юм. “Сэтгэлийн уяа” уран сайхны киног Э.Батнямбуу найруулж, дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2026 оны хяналт шалгалтын объектын жагсаалтыг батлах 03 дугаар тушаал болон сайдын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу хийгдэж байгаа бөгөөд энэ үеэр Ханбогд суманд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 блок барилгад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 24 заалт бүхий албан шаардлагыг дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Монголын тайз, дэлгэцийн урлагийн салбарт өөрийн өнгө төрхөөрөө танигдсан жүжигчин Ч.Болд гэргийдээ зориулан сэтгэл хөдөлгөм мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа: “Хүчирхэг, гайхалтай бүсгүй… Хань минь чамдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ❤️ Хүү бид 2-оос нь.хэмээн бичсэн нь олны анхаарлыг татаж, халуун дулаан уур амьсгалыг түгээж байна.
Ах дүүсээрээ УИХ-д суусан жишгийг “тэргүүлж” яваа АПУ-гийн нөлөө бүхий боссуудын нэг П.Батчимэг манай дуранд ийнхүү буулаа. Тэрбээр өмнө нь нийслэлийн ИТХ-д ажиллаж байсан туршлагатай бөгөөд одоо УИХ-д сонгогдон ажиллаж байна.
“Pro” театрынхан Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ дөрөвдүгээр сарын 8, 9, 10, 11-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дөрөвхөн удаа дахин тоглоно. 2023 онд үзэгчдэд анхлан хүргэсэн тус уран бүтээл нь “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацад шилдгээр тодорч, мөн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртэж байв. “Инээмтгий хүн” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой. Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг…
Монголын урлагийн салбарт өөрийн өнгө төрх, авьяасаараа ялгардаг жүжигчин Туяа олон нийтэд хандан сонирхолтой бөгөөд бодрол төрүүлэх үг хэлжээ. Тэрбээр “Ярьдаг биш, яригддаг хүн бай” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татаж байна. Тэрбээр өмнө нь ч мөн адил нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц санаа, зөвлөгөөг хуваалцаж, дагагчдынхаа талархлыг хүлээж байсан билээ.
Дуучин Б.Болд өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэл үлдээхдээ экс эхнэр Э.Чулуунчимэгт хандан “Та бүгддээ баярлалаа сайн муугаар хэлж бгаа бүх хүмүүстээ сн сайхан ийг хүсэе. Заримдаа ч бид нартай байгаа цуг бдаг юм шиг л ярьж бичихийн ккк гэхдээ зүгээрээ би хүүхдүүдтэйгээ байнгын холбоотой байдаг. Ер нь та нар мэдэж байгаа биздээ тоглолтоо болхоор л нэг хэрэгтэй хэрэггүй юм бичиж байнга доромжлох маркетингээ өөрчлөх хэрэгтэй байгаа юм даа”гэжээ. Б.Болд нь анхны эхнэр Э.Чулуунчимэгийн ойрын найз Х.Мөнгөнцэцэгтэй гэр бүл болсон бөгөөд энэ нь олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн юм.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 80 хувьтай байгааг хэлж, алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг буцаан авсныг дуулгалаа. Хотын дарга Х.Нямбаатар “Өргөө зочид буудлыг нийслэлд буцаан авч, эцсийн өмчлөгчөөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүртгэгдсэн. Иймд НИТХ өөрийн өмчөө хүлээн авч, эзний байр сууринаас ажиллах хэрэгтэй. Мөн Соёлын төв өргөөний нэг корпусыг “Сод Монгол Групп” ХХК-иас авна. Цаашид үргэлжлүүлэн нийслэлээс алдагдсан бүх өмчөө эргүүлэн авна” гэв.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.03.30)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаас Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авч, уг завсарлага дууссаны дараа Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, уг саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн үг хэллээ. Эхэнд дурдсан нэг цагийн завсарлагаас өмнө Р.Батболд, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, С.Зулпхар, С.Эрдэнэболд нарын Улсын Их Хурлын 10 орчим гишүүн асуулт асууж, үг хэлсэн бол завсарлагын дараа Б.Бейсен, Ө.Шижир, Х.Тэмүүжин, Д.Бум-Очир, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат,…
