Зохиогч: Эрхэм админ

Монголын нэрт жүжигчин Д.Хүрэлхүү-гийн бага охин Х.Сүрэн олон улсын загварын ертөнцөд амжилттай хөл тавьж байна. Тэрбээр дэлхийд нэр хүндтэй Harper’s Bazaar сэтгүүлд загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ. Screenshot Энэ нь Монгол залуус дэлхийн загварын тайзнаа гарч, чадвараа харуулж буй тод жишээ юм. Х.Сүрэнд цаашдын уран бүтээл, карьерт нь улам их амжилт хүсье!

Read More

Монголын рок поп урлагийн төлөөлөл, Камертон Ганаа өөрийн цахим хуудаснаа сэтгэл хөдөлгөм баярын мэндчилгээ нийтэлжээ. Тэрбээр хайртай охиныхоо төрсөн өдрийг тохиолдуулан гэр бүлдээ зориулсан халуун дулаан үгсийг хуваалцсан байна. “Аавын амин сүнс, гэрийн минь сахиусан тэнгэр, бидний амьдралын утга учир болсон хөөрхөн охины минь төрсөн өдөр болж бид баярлаж, сэтгэл догдлон тэмдэглэж байна…” хэмээн бичжээ. Мөн тэрээр охиноо “гэрийг минь гийгүүлэгч, нар мэт гэрэл түгээгч” хэмээн тодорхойлж, эхнэртээ ч баярын мэнд хүргэжээ.

Read More

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны дэд сайд Г.Баярхүү, О.Батжаргал Дорноговь аймгийн Засаг даргын хамтаар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад “Мита” мэдээллийн технологийн нэгдсэн холбоо ТББ, “Гэрэгэ Киоск” ХХК, “Интерактив” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХХК, “Тесо Инвестмэнт” групп, “Гэганэт” ХХК, “Сайнс кафе Улаанбаатар” ХХК, “Вертуалплас Монголиа” ХХК, “Текстрим” ХХК, “Апптеч” ХХК зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн хөгжүүлсэн систем, нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийг танилцуулж, туршлага солилцлоо. Уулзалт нь “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймагт хэрэгжүүлж буйтай холбогдуулан зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим аймаг – Ухаалаг хот” зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэхэд…

Read More

​Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийт 673,466 дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласнаас 34,802 нь гэмт хэргийн, 165,352 нь замын зөрчлийн, 41.909 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ оны эхний 2 сарын байдлаар нийт 107,773дуудлага мэдээлэл дээр ажилласан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 5,857, зам тээврийн ослын 25,218, зөрчлийн 6,069, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 6,681 дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ. Дуудлага бүрт цаг алдалгүй очиж ажиллах үүрэгтэй цагдаагийн нэг тээврийн хэрэгсэл хоногт дунджаар 60-70 дуудлага, мэдээлэлд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллгаааны журамд зааснаар нэг дуудлага, мэдээлэл 15 минутын дотор очих үүрэгтэй боловч замын түгжрэлээс шалтгаалан тусламж, үйлчилгээг…

Read More

Дуучин Номинжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдээлэл дэлгэж, хамтран ажиллаж байсан уран бүтээлчтэй холбоотой асуудлыг ил болгожээ. Тэрбээр “Заа уучлаарай хүмүүсээ би өөрийн хаягт ийм муу муухай зуйл оруулж бичих битгий хэл сөрөг зүйл ч share хийдэггүй хүн гэхдээ энэ удаад би үнэхээр ТЭССЭНГҮЙ … Миний анхны уран бүтээл Тал нутаг дуугаа Танхай ерөөлч буюу Сүхээ ахтай 2025оны өвөл хамтарч дуулж гаргаж байлаа Тал нутаг дууг минь “Guys Хамталгийн” Дуучин Төгсбаяр гэдэг хүн шүлгийн бичиж Хишигбүрэн гэдэг Хүн аяыг ЗОХИОСОН ЮМ. Энэ дуу Сүхээ ахын дуу биш миний өөрийн дуу!!! Дууг минь зохиож өгсөн хүмүүс намайг Сүхээ ахтай холбож…

Read More

Цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд визийн залилантай холбоотой 235 гэмт хэргийг бүртгэн шалгажээ. Тодруулбал энэ оны эхний хоёр сарын байдлаар визийн залилангийн 11 гэмт хэрэг бүртгэгдсэнийг мэдээллээ. Энэ төрлийн залилах гэмт хэргийн ихэнх хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Залилагч этгээд нь “визийг түргэн шуурхай, хямд үнээр баталгаатай гаргаж өгнө. Ирэхэд нь ажлын байр болон байрлах байр бэлэн” гэх мэтээр иргэдийн итгэлийг төрүүлдэг байна. Тухайлбал иргэн Д нь 2018-2020 оныг хүртэлх хугацаанд “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэх зар мэдээллийг цахим орчинд байршуулж, 89 удаагийн үйлдлээр 39 сая  төгрөгийн хохирол учруулсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоожээ. Улмаар Монгол Улсын шүүхээс Эрүүгийн…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд (2026.03.24) тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн. Уулзалтын үеэр БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх “100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Тэрбээр одоогоос 20-иод жилийн өмнөх интернэт хэрэглээний талаар…

Read More

“Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд аймгийн удирдлагуудад зориулсан сургалт зохион байгуулагдаж нийт 100 гаруй төлөөлөл хамрагдлаа. Тус сургалтад аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, сумдын Засаг дарга нар, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх бодлого, хэрэгжилтийн талаар мэдлэг, туршлага солилцов. Сургалтын нээлтийн үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэлсэн үгэндээ төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг баталж, уг санаачилгыг орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо. Мөн тус хөдөлгөөний эхний арга хэмжээг Дорноговь аймагт “Цахим Дорноговь” нэртэйгээр зохион байгуулж байгааг тэмдэглэв. Тэрээр…

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймгаас эхлүүлж Сайншанд хотод “Цахим Дорноговь” өдөрлөг нээлтээ хийлээ. Иргэн бүрд тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг бий болгох Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох Цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа дээрх сургалтууд Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхэллээ. “Цахим Дорноговь” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээг Цахим хөгжил инновац харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Дорноговь аймгийн засаг…

Read More

Өнөөдөр (2026.03.24) 16:00 цагийн орчимд цементийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цемент шохой” ХХК-д ноцтой осол гарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Уг ослын дараа аврах ажиллагаа явагдаж, осолдсон иргэнийг 20:00 цагийн үед гаргаж авсан гэх мэдээлэл байна. Ослын шалтгаан, нөхцөл байдал одоогоор албан ёсоор тодорхой болоогүй байна. Мөн тухайн үйлдвэрийн удирдлага ослын үеэр газар дээрээ байгаагүй гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Read More