УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, Өнөөдөр буюу 2026.03.23 өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байна
Зохиогч: Эрхэм админ
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар өнөөдөр /2026.03.22/ тус улсыг зорилоо. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар үдэв. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын БНХАУ-д хийх айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага болон нам хоорондын хамтын ажиллагааг…
Сүүлийн үед Ардчилсан намын дотоод зөрчил ялангуяа Хан-Уул дүүрэг дэх нөхцөл байдал улс төр сонирхогчдын анхаарлыг татаж эхэллээ. Нам доторх фракцуудын нөлөөллийн тэнцвэр өөрчлөгдөж, хуучин байр суурь ганхаж, шинэ төвлөрөл үүсэх шинж ажиглагдаж байна. Хан-Уул дүүргийн Ардчилсан намд хамгийн их нөлөөтэй хүн бол ерөнхийлөгч асан Х.Баттулга. Нэг ёсондоо тус дүүргийг Женкогийн дош гэж хэлж болно. Харин түүний хувьд дошоо С.Баярцогтод алдаж байгаа сурагтай. Хан-Уул дүүрэг бол зүгээр нэг орон нутгийн нэгж биш. Улс төрийн хувьд стратегийн ач холбогдолтой, нийгмийн идэвх өндөртэй, сонгогчдын бүтэц нь ч олон талтай. Иймд энэ дүүргийн намын хороог хянах нь цаашдын сонгууль, дотоод бодлогын чиглэлд шууд…
Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.20/ Монгол Улсын Филармонийн Их танхимд боллоо. Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан, Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц содон төлөөлөгч, тухайн цагийн нийгэм, хүмүүний амьдралын бодит үнэнийг тольдон илэрхийлэгч, иргэний эрх, эрх чөлөөг тунхаглагч, чөлөөт сэтгэлгээний дууч байсныг онцлон тэмдэглэв. Үргэлжлүүлэн “Эл яруу найрагч аавтай минь адил Хэнтий нутгаар овоглогддог,…
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2026.03.19) өргөн мэдүүлэв. Уг тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварыг…
Х.Тайван өөрийн аав болох Монгол Улсын хошууч генерал Батын Хурц-ын тухай сэтгэл хөдөлгөм дурсамж, бахархлаа хуваалцжээ. Тэрбээр аавыгаа “чимээгүй баатар” хэмээн тодорхойлж, тагнуулын байгууллагад олон жил ажилласан хүний ёс зүй, сахилга бат, үүрэг хариуцлагыг онцолсон байна. Х.Тайван бичихдээ: “Миний хувьд аавыгаа ‘тагнуулч’ гэдгийг 18, 19 нас хүрч байж л бүрэн ухамсарласан. Хэзээ ч гэртээ ажлаа ярьдаггүй, цэрэг хувцастай ирж байгаагүй” хэмээн дурджээ. Мөн тэрбээр аав нь үргэлж тайван, хяналттай байж, гэр бүлийнхэндээ хүртэл ажлынхаа талаар огт дэлгэдэггүй байсан тухай онцолсон байна. Нэгэн удаа өөрөө Зэвсэгт хүчинд ажилд орсны дараа ааваасаа зөвлөгөө асуухад: “Ажлаа ойлгохгүй байгаа бол өөр ажил олж хий”гэж…
Энэ оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Бусдад хутгалууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй “О”-г түүний салсан нөхөр болох 35 настай, эрэгтэй “Д” нь хоёр удаа хутгалж, гэмтээсэн нь тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлж байна.
Өчигдөр Хотын дарга Х.Нямбаатар өөрийнх нь зургийг шатаасан тухай мэдээллийг цахим хуудаснаа нийтэлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд иргэн Н-аас “Амь насанд заналхийлсэн утгатай миний зураг бүхий самбарыг шатаан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан” гэх гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна” гэлээ.
“Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино” уриатай “Be strong” реалити шоу ирэх сараас үзэгчдийн хүртээл болох гэж байна. “HR Corporation”-ийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч, илтгэгч, Multiplier Ё.Мөнхдэмбэрэл өөрийн олон жилийн амжилтын туршлага дээр үндэслэн “Be Strong” реалити шоу төслийг санаачилжээ. Оролцогчийн дотоод нөөц боломжийг нээж, айдас эргэлзээгээ даван туулах сэтгэлгээний өөрчлөлтийг шоуны оролцогчдоор дамжуулан харуулах ба энэ төрлөөр хийгдэж байгаа Монголын анхны тв шоу болох нь ээ. “Be strong” реалити шоу нь хувь хүний хөгжил, сорилтод суурилсан энтертайнмент телевизийн реалити шоу гэдгээрээ онцлог. Түүнчлэн оролцогчдын бие хүний цогц хөгжлийн бодит өөрчлөлт буюу сэтгэлгээний хувьсал, стайл имиж, сэтгэл зүйн хүч, бие бялдрын хөгжил…
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа “Алдар” спорт хорооны 80 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хурандаа цол хүртсэн түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр буудлагын спортоор олон жил амжилт гаргаж, долоон удаагийн Олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, төрийн далбаагаа дэлхийн тавцанд олонтаа мандуулсан билээ. Ялангуяа 2008 оны Бээжингийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн нь Монголын спортын түүхэнд тод мөр үлдээсэн амжилт болсон. Энэ удаагийн цол хүртсэн явдал нь зөвхөн түүний хувийн амжилт төдийгүй, Монголын эмэгтэйчүүдийн манлайлал, батлан хамгаалах салбар дахь оролцоог шинэ түвшинд гаргасан үйл явдал хэмээн онцолж байна.
