Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат түүний багын найз Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Түүний шалгагдаж байгаа хэрэг дахин нэмэгдэхээр болсон гэх албан бус мэдээлэл байна. Учир нь Н.Энхбат албан тушаалаа урвуулан ашиглаж Худалдан авах ажиллагааны газрын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга гэх мэт албан хаагчдаа дарамтлан “Хас мета зам” ХХК-ийг тендерт шалгаруулдаг байна.
Аливаа тендерт боловсон хүчин, техник хэрэгсэлтэй байгууллага ордог байхад хүний нөөцийн дутагдалтай “Хас мета зам” ХХК оролцож байгаа нь нээлтэй мэдээллийн санд архив болон үлдсэн байх юм.

Нэгэн зэрэг олон тендерт шалгардаг байгууллага ажлаа чанаргүй хийдэг олон улсын жишиг байдаг. Гэтэл том артай байгууллага ганцхан жилд хэдэн тэрбумын өртөгтэй тендерүүдэд шалгарч ажил авсаар байгаа нь “но” орсон гэдгийг илтгэж буй хэрэг бөгөөд үүний ард нь Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат байгаа тул шалгуулахаар АТГ-т хандаж байгаа ажээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

