Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн А.С, М.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүх 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэжээ. Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,…
Зохиогч: Эрхэм админ
Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаар дамжуулан япон рамены зарим төрлийн талаар анхааруулга өгч, монголчуудыг хүнсний сонголтдоо болгоомжтой хандахыг уриаллаа. Тэрбээр “Монголчууд гахайн хаягдлаар хийдэг өмхий япон раменд их орж байх шиг. Биеэ бодоорой. Сахар болон тулайн гол алуур нь тэр ‘тонгацү’ шөл” хэмээн бичиж, уг хоолыг удаан чанаж гаргадаг болохыг онцолжээ. Мөн залуу байхдаа амсаж байсан ч одоо бол “харахад огиудас хүрдэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Харин шёоюү, мисо зэрэг өөр төрлийн раменыг харьцангуй боломжийн хэмээн дурдсан юм.
Ардчилсан намын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн төрсөн өдөртэй давхцсан намын дотоод сонгуулийн үр дүнгийн талаар цахим хуудсандаа хошигнон, шулуухан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн АН-ын дотоод сонгуульд ялагдсанаа “үсгүй хусууллаа” хэмээн егөөдсөн ч, нам доторх шинэчлэл эхэлж байгааг онцолсон байна. Мөн “нээлттэй болсон нам цэгцэрч эхлэхдээ манийгаа эвхэж тавилаа” хэмээн бичиж, өөрийн улс төрийн замналд туршлага хуримтлуулж яваагаа дурджээ. Түүнчлэн уг сонгуулийг тайван, шударга, хэл амгүй зохион байгуулсныг онцолж, дүүргийн намын гишүүдэд талархал илэрхийлсэн байна. Хан-Уул дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Банзрагчийн Түвшин сонгогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөжээ. Эцэст нь тэрбээр Ардчилсан намын гишүүддээ хандан,…
Монголын хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг баярт мэдээгээ олон нийтэд хуваалцжээ . Тэрбээр 2018 онд анхны хүүхдээ буюу хүүгээ өлгийдөн авч байсан бол, энэ удаа 8 жилийн дараа охинтой болох гэж байна. “Baby shower” буюу хүүхдийн хүйс тодруулах баяраа ойр дотныхонтойгоо тэмдэглэж, аз жаргалтай мөчүүдээ хуваалцжээ.Гэр бүлд нь удахгүй мэндлэх бяцхан гүнжид нь эрүүл энх, аз жаргалыг хүсье!ю
Монголын нийтийн дууны урлагийн дуучин Г.Эрдэнэтунгалаг урлагийн салбар дахь сахилга бат, ёс зүйн асуудлыг шүүмжилж байр сууриа илэрхийллээ. Түүний энэ шүүмжлэл нь төгөлдөр хуурч, дуучин Б.Чинбат тайзан дээр “гар барилт” хийсэнтэй холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлд өртжээ. Тэрбээр цахим хуудсандаа: “Ам барилтаасаа салж чадаагүй байтал гар барилт гарлаа гэж… Амиа аргацааж довоо шарлуулсаар байтал урлагийнхан бид 5000 хүн ордог мэргэжлийн тайз танхимгүй л Бөхийн өргөө, циркээ хормойдсоор 30 гаруй жил өнгөрчээ!!!Хөгжих юмсан. Хүмүүсээ хөтлөх юмсан”хэмээн бичжээ.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, ХКН-ын Төв хорооны ГХГ-ын дэд дарга Чэнь Жөү нар угтан авав. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын БНХАУ-д хийх айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага болон нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.
Жүжигчин Б.Хунцэнгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан сонирхолтой, хөгжилтэй мөчөө хуваалцжээ. Тэрбээр машиндаа явж байхдаа “ганцаараа байхаар машинтайгаа хүртэл ярилцчихдаг” хэмээн хошигнон бичсэн нь олны анхаарлыг татсан байна. Түүний энэхүү бичлэг нь энгийн нэг өдөр тутмын мөчийг хөгжилтэй байдлаар илэрхийлсэн бөгөөд дагагчид нь ч мөн адил “бид ч гэсэн тэгдэг шүү” хэмээн сэтгэгдлээ үлдээж, өргөнөөр хуваалцаж эхэлжээ. Орчин үеийн завгүй амьдралд хүмүүс ганцаараа байх үедээ өөртэйгөө, эсвэл орчноо “ярилцаж” стрессээ тайлах нь түгээмэл үзэгдэл болоод буй. Хунцэнгүүний хувьд ч энэ нь эерэг, хөгжилтэй байдлаар илэрхийлэгдсэн нь олон хүнд инээд бэлэглэж байна.
Лимино Баажий Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлж, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагаанд гүнээ сэтгэл дундуур байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Өчигдөр үнэхээр их гомдлоо. АН бол нөгөө намын гар хөл болчихсон юм байна гэдгийг өөрийн нүдээр харлаа” хэмээн онцолжээ. Түүний хэлснээр, намын дотоод сонгуулийн үеэр саналын өмнөхөн хэдхэн хоногийн дотор олон арван хүнийг бөөнөөр нь шилжүүлэн авчирсан бөгөөд тэдний дунд МАН-ын гишүүд ч байсан аж. Мөн тэрбээр намын суурь шатанд ийм байдал үүссэн нь цаашдын үйл ажиллагаа, шударга өрсөлдөөнд ноцтой сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Ялангуяа залуус шударга байхын төлөө тэмцээд ч ийм тогтолцоонд ялалт…
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, Өнөөдөр буюу 2026.03.23 өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байна
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар өнөөдөр /2026.03.22/ тус улсыг зорилоо. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар үдэв. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын БНХАУ-д хийх айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага болон нам хоорондын хамтын ажиллагааг…
