Монголын нийтийн дууны урлагийн дуучин Г.Эрдэнэтунгалаг урлагийн салбар дахь сахилга бат, ёс зүйн асуудлыг шүүмжилж байр сууриа илэрхийллээ.

Түүний энэ шүүмжлэл нь төгөлдөр хуурч, дуучин Б.Чинбат тайзан дээр “гар барилт” хийсэнтэй холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлд өртжээ.
Тэрбээр цахим хуудсандаа:
“Ам барилтаасаа салж чадаагүй байтал гар барилт гарлаа гэж…
Амиа аргацааж довоо шарлуулсаар байтал урлагийнхан бид 5000 хүн ордог мэргэжлийн тайз танхимгүй л Бөхийн өргөө, циркээ хормойдсоор 30 гаруй жил өнгөрчээ!!!Хөгжих юмсан. Хүмүүсээ хөтлөх юмсан”хэмээн бичжээ.

